Цөлжилт нэн хүндэрсэн аймгуудад БОАЖ-ын сайд Н.Уртнасан ажиллаж байна


 Монгол орны нийт нутгийн 76.9 хувь нь их бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн. Үүнээс 8 аймгийн нутаг дэвсгэр цөлжилт, газрын доройтолд ихээр өртөж, нөхцөл байдал хүндэрсэн байгаа. Цөлжилтийг бууруулах, шаардлагатай арга хэмжээ авах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Говьсүмбэр аймагт ажиллаж байна.

2020 онд хийсэн Монгол орны цөлжилтийн үнэлгээгээр тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 95 орчим хувь нь цөлжилтөд өртсөн. Газрын доройтол, элсний нүүдэл эрчимтэй явагдаж байгаа судалгаа гарсан.

2021 онд Сүмбэр сумын цөлжилт, газрын доройтолд өртсөн 25 га газарт хамгаалалтын ойн зурвас байгуулахаар 50.0 сая төгрөг шийдвэрлэсэн. Уг ажлын гүйцэтгэлийг шалгалаа. Ойжуулалтын хүрээнд хашаа хамгаалалтыг хийж, усалгааны тоног төхөөрөмжийг суурилуулан 1500 орчим мод, бут тарьсантай газар дээр нь танилцлаа.

Говьсүмбэр аймгийн сум дундын ойн анги 2015 онд байгуулагдан, 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэ жил 10 орчим төрлийн тал, хээрийн бүсэд тохирсон мод бут тарьсан. 2, 3 жилийн настай 1500 орчим суулгацыг худалдаанд гаргахад бэлэн болжээ. Өвөлдөө мал идээд, зундаа салхи, шуурга хуулчихдаг гээд мод тарих, ургуулах амаргүй ажил гэдгийг Ойн ангийн дарга Э.Шоовдор учирлалаа.
Түүнчлэн төсөв санхүүжилт, хүний хүч, хүрэлцээгүй, усалгааны ганц машинаа нутгийн үйлчилгээтэйгээ хуваалцан хэрэглэдэг гээд тоочвол асуудал байгааг дурдаад, энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ойн нормыг шинэчлэн баталсанд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Ойн ангийн орон нутагтаа хийж байгаа цөлжилтийн эсрэг ажлуудаас тарьц суулгацаа чамлалтгүй ургуулж байгааг салбарын сайд онцлоод, намрын мод тарих ажилд нэн шаардлагатай усалгааны ажлын зардалд 10 сая төгрөгийг шийдвэрлэхээр боллоо. Мөн ирэх жилийн төсөвт ойн ангийн техник хэрэглэл, орон тоог нэмэгдүүлэх зардлыг тусгахаар шийдвэрлэлээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд 11 минутын өмнө
HUAWEI утасны талаар таны бодлыг өөрчлөх нэг мэдээлэл 59 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 18 цагийн өмнө
“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна 20 цагийн өмнө
Хөвсгөлийн сургуулиудын түлш дуусаж, хүүхдүүд даарч хичээллэх үү? 20 цагийн өмнө
О.Батчулуун: Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам түгжрэл, ачаа тээврийн асуудлыг шийднэ 21 цагийн өмнө
Зээлээр авсан машинаа жолооны эрхгүй хүнд мөргүүлж хураалгах дээрээ тулаад байна 22 цагийн өмнө
Татварын хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 23 цагийн өмнө
997 баавгай суурьшлын бүсэд үзэгдэж 20-ийг нь аюулгүй болгожээ 23 цагийн өмнө
ЦАГ АГААР: Нийслэлд +8 хэмийн дулаан 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 23 цагийн өмнө
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна Өчигдөр
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ Өчигдөр
Зохиолч Б.Цэвэлмаагийн “Буриадын их нүүдэл” ном уншигчдын хүртээл боллоо Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Нөмрөгт одоогоор ямар ч ан амьтан алга, ажлын хэсэг байгуулж, үнэлгээг тогтооно Өчигдөр
У.Отгонбаяр: Нөмрөгийн дархан цаазат газар амьдралдаа очиж үзээгүй Өчигдөр
Нэг өдөрт хүрэн баавгайтай холбоотой 15 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдэж, иргэд 24 цаг оочерлоод ч шатахуун авч чадахгүй байна Өчигдөр
Тоосгоны үйлдвэрийн авто замыг хоёр хоног хааж, засварлана Өчигдөр