ШУТИС-ийн Төгсөгчдийн холбооноос Хотын даргыг хүндэт гишүүнээр өргөмжиллөө


Шинжлэх ухаан технологийн их сургуулийн /ШУТИС/ Төгсөгчдийн холбооноос Хотын дарга Д.Сумъяабазарыг “Төгсөгчдийн холбооны хүндэт гишүүн”-ээр өргөмжилж, үнэмлэх, тэмдгийг өнөөдөр гардуулан өглөө. 

ШУТИС нь 1959 онд анхны төгсөгчөө өлгийдөн авснаас хойш 50 жилийн дараа буюу 2009 онд Төгсөгчдийн холбоог үүсгэн байгуулжээ. Тус холбоо нь сургууль, төгсөгчдийн гүүр болж эргэх холбоотой ажиллах үүднээс анхлан бий болсон бөгөөд өдгөө 72 мянга гаруй төгсөгчтэй юм. Сургууль төгсөгчдийн 60 жилийн ойн хүрээнд буюу 2019 онд 60 хүндэт төгсөгчийг нэрлэн медаль гардуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарыг ШУТИС-ийн Төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2021 оны наймдугаар сарын 8-ны 39 тоот шийдвэрээр “Төгсөгчдийн холбооны хүндэт гишүүн”-ээр өргөмжилжээ. Хотын дарга тус тэмдгийг авч буй зургаа дахь төгсөгч аж. Тэмдгийн агуулгыг дурдвал “Өлзий хээ” нь баяр жаргал, урт удаан наслах, “Очир хээ буюу Нацагдорж” нь дөрвөн зүг найман зовхист харилцаа холбоотой байхын сацуу элдэв муу зүйлээс хамгаалахыг бэлгэддэг байна. Харин “Хорол хээ”-г зогсолтгүй эргэх бат бэхийн бэлгэдэл болгон хүндэт тэмдгээ урлажээ.

Хотын дарга Д.Сумъяабазар 2005 онд ШУТИС-ийн Компьютер, техникийн менежментийн сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавраар суралцан төгссөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд 11 минутын өмнө
HUAWEI утасны талаар таны бодлыг өөрчлөх нэг мэдээлэл 58 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 18 цагийн өмнө
“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна 20 цагийн өмнө
Хөвсгөлийн сургуулиудын түлш дуусаж, хүүхдүүд даарч хичээллэх үү? 20 цагийн өмнө
О.Батчулуун: Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам түгжрэл, ачаа тээврийн асуудлыг шийднэ 21 цагийн өмнө
Зээлээр авсан машинаа жолооны эрхгүй хүнд мөргүүлж хураалгах дээрээ тулаад байна 22 цагийн өмнө
Татварын хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 23 цагийн өмнө
997 баавгай суурьшлын бүсэд үзэгдэж 20-ийг нь аюулгүй болгожээ 23 цагийн өмнө
ЦАГ АГААР: Нийслэлд +8 хэмийн дулаан 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 23 цагийн өмнө
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна Өчигдөр
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ Өчигдөр
Зохиолч Б.Цэвэлмаагийн “Буриадын их нүүдэл” ном уншигчдын хүртээл боллоо Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Нөмрөгт одоогоор ямар ч ан амьтан алга, ажлын хэсэг байгуулж, үнэлгээг тогтооно Өчигдөр
У.Отгонбаяр: Нөмрөгийн дархан цаазат газар амьдралдаа очиж үзээгүй Өчигдөр
Нэг өдөрт хүрэн баавгайтай холбоотой 15 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдэж, иргэд 24 цаг оочерлоод ч шатахуун авч чадахгүй байна Өчигдөр
Тоосгоны үйлдвэрийн авто замыг хоёр хоног хааж, засварлана Өчигдөр