“Спутник” вакцины хоёр дахь ээлж энэ долоо хоногт нийлүүлэгдэнэ


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд төрсөн өдрийг нь тохиолдуулан элэгсэг дотно мэндчилгээ ирүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарт талархаж, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенкогийн ирүүлсэн цахилгааныг Элчин сайд И.К.Азизов гардуулан өглөө.

Тэрбээр энэ онд ОХУ, Монгол Улсын хооронд найрамдал, хамтын ажиллагааны Гэрээ байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгын дагуу хатагтай В.И.Матвиенкогийн Монгол Улсад айлчлах айлчлал энэ онд хэрэгжинэ гэдэгт найдаж байна гэж мэдэгдлээ.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ноён Элчин сайд хөндөж ярьсан үгэндээ Монголын “Эм импекс” компанитай хийсэн гэрээний дагуу коронавируст халдвараас сэргийлэх 10.000 тун “Спутник” вакцин өмнө нийлүүлэгдсэн бөгөөд хоёр дахь ээлж нь энэ 7 хоногт багтаж ирнэ. Эрүүл мэндийн яамны шугамаар нийлүүлэх вакцины нийлүүлэлтийн хугацаа, графикийг нарийвчлан, тодорхой болгох шаардлагатай байна. Нийтдээ ОХУ-аас 1.0 сая тун вакцин нийлүүлэгдэнэ гэдгийг онцоллоо.


Түүнчлэн ОХУ-аас Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах судалгааны ажил дуусаж, хийн хоолойн энэ маршрут эдийн засгийн хувьд үр ашигтай болох нь урьдчилсан байдлаар тодорхой болж байгаад баяртай байна гэв.

Ноён Элчин сайд И.К.Азизов үргэлжлүүлэн эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, төмөр замын зарим асуудал, хоёр орны хооронд байгуулахаар төлөвлөж буй “Нийгмийн хамгааллын тухай” гэрээ зэрэг асуудлыг хөндөж ярив.

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын төр, засаг иргэдээ коронавируст халдвараас сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээг шуурхай, амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүнд халдвар авсан хүний тоо эрс цөөрч буйд хөрш орны хувьд бид баяртай байна гээд, Монголд ирүүлэх вакцины нийлүүлэлт, хийн хоолойн төслийн талаар сайхан мэдээ дуулгаж байгаад талархал илэрхийлье гэв.

Тэрбээр, ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевийн дэвшүүлсэн Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм байгуулах санаачилгыг бүрэн дэмжиж байна. Энэ механизм хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллагууд харилцан туршлага солилцох, парламентын хамтын ажиллагаа бэхжин хөгжих шинэ алхам болно гэдэгт найдаж байна гэж онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн вакцины нийлүүлэлэлтэд онцгой анхаарал хандуулахыг ноён Элчин сайд И.К.Азизовоос хүсээд, түүний хөндсөн асуудлуудыг холбогдох яам, байгууллагуудтай хамтран, ойрын үед шийдвэрлэх болно хэмээн онцоллоо.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн алдарт WEDRINK брэнд Монголд салбараа нээлээ 4 цагийн өмнө
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 6 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд 13 жилийн дараа нэмэлт өөрчлөлт орууллаа 8 цагийн өмнө
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа 12 цагийн өмнө
УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа 12 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, говийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна 12 цагийн өмнө
Хөгжлийн банк Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олголоо Өчигдөр
Нийслэлийн II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхлэн 18-ныг хүртэл үргэлжилнэ Өчигдөр
Л.Гантөмөр: Иргэд ногдол ашгаа голчлон хоол хүнсэндээ зарцуулж, өр зээлээ дарна Өчигдөр
Т.Доржханд: Иргэд бүх орд, баялгаасаа ногдол ашиг аваад байвал төр байгаад хэрэг байна уу? Өчигдөр
С.Эрдэнэбат: Ахмадуудын тэтгэвэр ирэх сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Өчигдөр
С.Цэнгүүн: Оюу толгойн ногдол ашгаар эрчим хүчний төслийг санхүүжүүлж болохгүй Өчигдөр
НОМИН Улаанхуаран Супермаркет шинэ салбар тун удахгүй Өчигдөр
Хан-Уул дүүргийн орон сууцанд гал гарчээ Өчигдөр
“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна Өчигдөр
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Э.Отгонцэцэг: Би хэнээс ч зүгээр сууж байгаад мөнгө авмааргүй байна Өчигдөр
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилах тал дээр оюутан залуусын байр суурь? Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна 2026/10/15