Ерөнхий сайд “маскгүй зун”-ыг амлалаа, амжих уу?


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уржигдар мэдэгдэл хийлээ. Тэрээр “Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, “COVID19”-гүй зуныг хамтдаа угтацгаая” гэлээ.

Товчоор хэлбэл, Ерөнхий сайд “маскгүй зун”-ыг амлалаа.

“Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон үндэсний хэмжээнд зарлаж байна. Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна. Та бид хамтдаа хичээж, иргэдийн маань оролцоо өндөр байж чадвал тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг, зургадугаар сарын 1 гэхэд хөдөө орон нутгийн насанд хүрсэн нийт иргэдээ эхний тунд хамруулж, долдугаар сарын 1 гэхэд нийт иргэнээ хос тунгаар хамруулах томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна” гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь, 2021 оны нэгдүгээр сарын 29-нд танхимаа бүрдүүлснийхээ дараа УИХ-ын чуулган дээр Засгийн газрынхаа ирэх гурван жилд хэрэгжүүлэх дөрвөн зорилтыг танилцуулж байв.

Тэр өдөр “Монгол Улс бүтэн 10 сарын турш дотооддоо алдалгүй барьж чадсан ч энэ зовлон биднийг тойрсонгүй. Манай Засгийн газар “COVID19” цар тахлыг даван туулах чиглэлд цогц төлөвлөгөө боловсруулж шуурхай ажиллана.   

Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана” гэсэн. Мөн “Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засгийн болон нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэнэ. Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг Засгийн газар  цар тахлыг даван туулах төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай шуурхай хэрэгжүүлнэ” гэж байв.

Тэгвэл Ерөнхий сайд энэ “ам”-аа хэрэгжүүлэхээр уржигдар дахин тодорхой амлалтыг өглөө.

Нийслэлд уржигдрын байдлаар дархлаажуулалтын 40-44 цэгт 90-97 багийн 650 ажилтан ажиллаж эхлэв. Өмнө нь өдөрт дунджаар 12 мянган хүнийг вакцинд хамруулж байсан бол цаашид өдөрт 30 мянга хүртэл ачааллаа нэмэх юм байна. Мөн вакцины татан авалт идэвхжиж буй ажээ. Тухайлбал, “Синофарм” үйлдвэрийн вакцины 900 мянган тунг ойрын үед авахаар болсон байна.

Ерөнхий сайдын танилцуулснаар Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 23-нас хойш 346 745 иргэн буюу насанд хүрсэн хүн амынхаа 16.3 хувийг вакцинжуулаад байгаа аж.

Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдын хувьд хөл хориог тавихаас аль болохоор зайлсхийж буйгаа удаа дараа хэлж байгаа. Тиймээс бид нийтээрээ Ерөнхий сайд, Засгийн газар, УОК-ын “гуйгаад” байгаачлан “Цар тахлын эсрэг тэмцэлд улс төржилт, талцал хуваагдалгүйгээр иргэн бүр нэгдэн нягтарч, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээхийн төлөө хамтран ажиллах” ёстой болж байна. Өөрөөр хэлбэл, хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ ягштал барьж, вакцинжуулалтад хамрагдах үүрэгтэй болж байгаа хэрэг.

Ингэж чадаж гэмээнэ Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” амжилттай хэрэгжиж. эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө хэрэгжих суурь нөхцөл нь бүрдэнэ гэсэн үг. Ерөнхий сайд үүнийгээ амлаж байна.

Гэхдээ Ерөнхий сайдын “Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг, зургадугаар сарын 1 гэхэд хөдөө орон нутгийн насанд хүрсэн нийт иргэдээ эхний тунд хамруулж, долдугаар сарын 1 гэхэд нийт иргэнээ хос тунгаар вакцинд хамруулах” амлалт биелэхэд амаргүй. Ийм өрсөлдөөн дундаас Монгол Улс вакцин олж ирээд ердөө гурван сарын дотор улсаараа дархлаажна гэдэг хэцүү.

Учир юу гэвэл “COVID19” цар тахлыг даван туулах цорын ганц арга зам нь вакцин болоод байгаа юм. Тиймээс өнөөдөр дэлхийн улс орнууд цар тахлын эсрэг төлөө уралдаж байна.

Дэлхийн хүн амыг вакцинжуулахад багадаа хоёр жилийн хугацаа орно гэсэн тооцоог олон улсад гаргажээ. Одоогоор дэлхийн хүн амын 1.8 хувийг хос тун вакцинд хамруулсан мэдээлэл байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.6 МЯГМАР № 68 (6545)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа 22 минутын өмнө
УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа 35 минутын өмнө
Өнөөдөр Хангай, говийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна 56 минутын өмнө
Хөгжлийн банк Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олголоо 17 цагийн өмнө
Нийслэлийн II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхлэн 18-ныг хүртэл үргэлжилнэ 20 цагийн өмнө
Л.Гантөмөр: Иргэд ногдол ашгаа голчлон хоол хүнсэндээ зарцуулж, өр зээлээ дарна 21 цагийн өмнө
Т.Доржханд: Иргэд бүх орд, баялгаасаа ногдол ашиг аваад байвал төр байгаад хэрэг байна уу? 21 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Ахмадуудын тэтгэвэр ирэх сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ 21 цагийн өмнө
С.Цэнгүүн: Оюу толгойн ногдол ашгаар эрчим хүчний төслийг санхүүжүүлж болохгүй 21 цагийн өмнө
НОМИН Улаанхуаран Супермаркет шинэ салбар тун удахгүй Өчигдөр
Хан-Уул дүүргийн орон сууцанд гал гарчээ Өчигдөр
“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна Өчигдөр
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Э.Отгонцэцэг: Би хэнээс ч зүгээр сууж байгаад мөнгө авмааргүй байна Өчигдөр
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилах тал дээр оюутан залуусын байр суурь? Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна Өчигдөр
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй Өчигдөр
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой Өчигдөр
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна Өчигдөр