Путин тайгад амарч, Байден шатан дээр бүдэрчээ


АНУ-ын Ерөнхийлөгч Байден “алуурчин” гэж нотлох баримтгүй гэнэдүүлэн дайрахад нь эрүүл мэндийг хүсэн ерөөж, уран үгээр хариу мэх хийгээд дэлхийн нийтээс өндөр үнэлгээ авсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин амралтын өдрүүдийг тайгад өнгөрүүлсэн байна. Путин нь Батлан хамгаалахын сайд Шойгугийн хамт тайгаар цас туучин явган аялж, эрүүл агаарт хамт цай ууж, зургаа татуулжээ.

 Ийнхүү жүдочин Путиныг уулын энгэрт цас туучин амрах зуур АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден онгоцны шатан дээр бүдэрч олныг гайхшируулаад авчээ. Тэрээр онгоцны шатан дээр гурав дараалж бүдэрсэн явдалд олон нийт ихэд сэтгэл зовнисон байна. Хариуд нь Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Карин Жан-Пьер нь Ерөнхийлөгчийн салхинаас болж шатан дээр бүдэрсэн гэж тайлбарлажээ. Тэрээр “Гадаа их салхитай, хүчтэй салхитай байгааг бүгд мэдэж байгаа. Би өөрөө ч шатаар өгсөж яваад золтой уначхаагүй” гэжээ. Үүнээс гадна Байден сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ дэд Ерөнхийлөгч Камала Харрисийг “Ерөнхийлөгч КамалаХаррис” гэж хэлээд, андуурч хэлснээ ч засаж залруулалгүй үргэлжлүүлэн ярьсан явдал сэтгүүлчдийн анхаарлыг ихээр татжээ. 

 Ийнхүү Байден бүдэрч, орлогчоо өөрийнхөө тушаалд орсон мэтээр ёрлож байгаа нь түүнийг шүүмжлэгчдийн бах тавыг хангаж байгаа гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. АНУ-ын Конгрессын гишүүн Мэтт Гаец нь “КамалаХаррис нь Жо Байдентай гар барих бүрдээ судсыг нь барьж шалгаж байдаг гэдгийг Вашингтонд бүгд мэддэг” гэж ёжилжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн алдарт WEDRINK брэнд Монголд салбараа нээлээ 20 минутын өмнө
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 2 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд 13 жилийн дараа нэмэлт өөрчлөлт орууллаа 4 цагийн өмнө
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа 7 цагийн өмнө
УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа 7 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, говийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна 8 цагийн өмнө
Хөгжлийн банк Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олголоо Өчигдөр
Нийслэлийн II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхлэн 18-ныг хүртэл үргэлжилнэ Өчигдөр
Л.Гантөмөр: Иргэд ногдол ашгаа голчлон хоол хүнсэндээ зарцуулж, өр зээлээ дарна Өчигдөр
Т.Доржханд: Иргэд бүх орд, баялгаасаа ногдол ашиг аваад байвал төр байгаад хэрэг байна уу? Өчигдөр
С.Эрдэнэбат: Ахмадуудын тэтгэвэр ирэх сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Өчигдөр
С.Цэнгүүн: Оюу толгойн ногдол ашгаар эрчим хүчний төслийг санхүүжүүлж болохгүй Өчигдөр
НОМИН Улаанхуаран Супермаркет шинэ салбар тун удахгүй Өчигдөр
Хан-Уул дүүргийн орон сууцанд гал гарчээ Өчигдөр
“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна Өчигдөр
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Э.Отгонцэцэг: Би хэнээс ч зүгээр сууж байгаад мөнгө авмааргүй байна Өчигдөр
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилах тал дээр оюутан залуусын байр суурь? Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна 2026/10/15