АӨСҮТ харшлын сорил шинжилгээг хоёр төрлийн аргаар хийдэг


Жил бүрийн 4-5 сард ургамлын тоос, тоосжилт, тэр дундаа модлог ургамлын тоосжилт эхэлдэг. Тиймээс харшлын сорил, шинжилгээг хэрхэн өгөх талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Арьс харшлын их эмч Д.Мөнгөнтүлхүүр зөвлөж байна.

-Удахгүй харшлын үе эхэлнэ. Иргэд харшлын сорил болон вакциныг 3-4 дүгээр сард хийлгэвэл үр дүнтэй гэж ярьдаг.  Энэ талаар тодорхой зөвлөгөө, мэдээлэл өгнө үү?

-Ургамлын тоосны харшлын ид үе нь жил бүрийн 4-9 дүгээр сарын хооронд ургамал тоосоо агаарт цацах үед үргэлжилдэг. Тиймээс иргэд харшлын зовиур нь эхлэхээс өмнө үзлэгт орж сорил тавиулснаар ямар төрлийн харшилтай вэ гэдгээ тодорхойлуулж, өөрт тохирсон зөв эмчилгээгээ эхлүүлэх боломжтой. Энэ нь таны эдийн засаг, санхүүгийн зардал, цаг хугацааг хэмнэхээс гадна   олон талын ач холбогдолтой. Иргэдийн дунд харшлын үе эхлэхээр сорил тавиулдаг гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг учраас эмчилгээгээ оройтуулах, хугацаа алдах тохиолдол их байдаг. Тиймээс албан ёсны эх сурвалжаас нь тогтмол мэдээлэл, зөвлөгөөг авч байхыг зөвлөж байна.

-Арьсны өвчин судлалын үндэсний төв бол улсын хэмжээнд байдаг төрөлжсөн ганц төв. Харшлын сорил шинжилгээг хэрхэн хийдэг вэ?

- АӨСҮТ нь харшлын сорил шинжилгээг хоёр төрлийн аргаар хийдэг. Үүний нэг нь Эрүүл мэндийн даатгалаар хийх арьс хатгах сорил шинжилгээ юм. Тус сорилоор нэг удаадаа 10 төрлийн харшлыг тогтоодог. Үүнд амьсгалын замын харшил төрүүлэгчид болох ургамлын тоос амьтны үс ноос, гэрийн болон агуулахын тоос, мөн хоол хүнсний харшлыг тогтооно. Тус сорилыг гарын шуун дээр хийдэг учир хэд хэдэн хориглох заалттай. Өвчний шинж тэмдэг илэрсэн хурц зовиуртай байгаа үед мөн зургаагаас доош насны хүүхэд, 65-аас дээш насны ахмадууд, жирэмсэн, астматай зовиур илэрсэн үед, арьсаар тууралт гарсан үед тус сорилыг хийхгүй. Учир нь тус сорил нь тухайн хүний зовиурыг улам нэмэгдүүлэх, сорилын хариу хуурамч гарах магадлалтай байдаг.

-Өөр хориглох заалт бий болов уу?

-Мөн анхаарах ёстой чухал зүйл нь сорил тавиулах үед харшлын эм буюу иргэд хамгийн их хэрэглэдэг хлорфенамин, кетотифен, цетиризин эмийг сүүлийн 72 цаг уугаагүй байх мөн харшлын эсрэг дааврын  тарилга /дексаметазон/ дор хаяж 14 хоног хийлгээгүй байх хэрэгтэй. Эм нь хүний биед илрэх хариу урвалыг сулруулчихдаг учраас сорилын хариу буруу гарах магадлал өндөр. Арьс хатгах сорил шинжилгээ нь ЭМД-аар үйлчилдэг учраас үнэ төлбөргүй хийдэг.

-Харшил  тодорхойлох өөр ямар шинжилгээнүүдийг хийдэг вэ. Төлбөртэй хийдэг үү?

-Манай эмнэлэг хүнсний амьсгалын холимог панель гэсэн гурван төрлийн цусанд харшил төрүүлэгч тогтоох шинжилгээг төлбөртэй хийдэг. Энэ шинжилгээний хувьд ямар нэгэн эсрэг заалт байхгүй учир хэн ч өгч болно. Цуснаас шинжилгээ авч, лабораторийн орчинд шинжилдэг учраас хариу алдаатай гарна, эм уухаар хариу урвал суларна гэсэн асуудал байхгүй. Мөн амьсгалын панель шинжилгээгээр амьсгалын замын харшил төрүүлэгч болох ургамлын тоос, гэрийн тоос, амьтны үс ноос, тасалгааны хөгц, мөөгөнцөр гэсэ 20 төрлийн харшлыг тогтооно. Хүнсний панел шинжилгээгээр хамгийн түгээмэл харшил төрүүлэгч 20 төрлийн хүнсний харшлыг тогтооно. Хүмүүс ихэвчлэн сорил шинжилгээ өгөөд л өөрийнх нь бүх харшил тодорхой болно гэж боддог нь буруу ойлголт юм.Уг шинжилгээгээр зөвхөн шинжилгээний багцад орсон 20 төрөл зүйлийн харшил л илэрнэ. Багцад ороогүй өөр зүйлсэд харшилтай бол энэ сорилоор оношлогдохгүй гэсэн үг. Тиймээс дээрх гурван багцаас сонгож  шинжлүүлж болно. Эдгээр багц шинжилгээ тус бүр нь 100 мянган төгрөгийн өртөгтэй хийдэг.

-Цагийн хуваарийн хувьд яаж ажиллаж байгаа вэ?

 -АӨСҮТ нь өглөө 08:00-10:00 цагийн хооронд шинжилгээ авдаг. Эхний ээлжинд мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аваад аль төрлийн шинжилгээг өгөх хэрэгтэйгээ мэдэх нь чухал юм.

Эх сурвалж: “Зууны  мэдээ” сонин

2021.3.10 ЛХАГВА № 46 (6523)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлгийн эзэд тодорлоо 1 цагийн өмнө
Retail ба finance: Шинэ цагийн шилдэг хоршил 2 цагийн өмнө
ХААН Банк Euromoney сэтгүүлийн “БОНЗ-аар тэргүүлэгч шилдэг банк”-аар шалгарлаа 2 цагийн өмнө
COP17 “YOUTH FORUM”-ын нээлтийн арга хэмжээ боллоо 3 цагийн өмнө
Cop17 цэнхэр бүсэд 15 мянга гаруй хүн бүртгүүлж, 167 улсын төлөөлөгч монголд зочлоод байна 3 цагийн өмнө
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ 3 цагийн өмнө
АТГ: 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ 5 цагийн өмнө
Apple Pay ХасБанканд нэвтэрлээ 6 цагийн өмнө
Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна 6 цагийн өмнө
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 68 иргэний үйлдлийг таслан зогсоожээ 7 цагийн өмнө
“Back to school” кредит картын урамшуулал эхэллээ 7 цагийн өмнө
Архангай аймагт автомашин уулын жалга руу унаж, гурван иргэн амиа алджээ 7 цагийн өмнө
Туул голд живж байсан хоёр иргэнийг эсэн мэнд аварчээ 7 цагийн өмнө
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ 8 цагийн өмнө
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа Өчигдөр
Cop17 улаанбаатар хотноо эхэллээ Өчигдөр
Дэлхийн тавилгын хөгжлийг Монголд нутагшуулж буй The SPACE Furniture Өчигдөр
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны сэргээгдэх эрчим хүч рүү шилжлээ Өчигдөр