Орон нутгийн иргэдийг тав, зургаадугаар сард багтаан вакцинжуулна

О.Шүрэнцэцэг
2021/03/05

Засгийн газар, Улсын онцгой комисс дархлаажуулалтыг хоёр шаттай хийхээр төлөвлөөд байна. Эхний ээлжинд буюу 3-5 дугаар сард халдварын голомтууд идэвхтэй байгаа Улаанбаатар хотын насанд хүрсэн нэг сая иргэнийг дархлаажуулна. Үүнд томоохон зах, худалдаа, үйлчилгээний газруудад ажиллаж байгаа 40 мянган хүн, боловсролын бүх шатны байгууллагын 45 мянга гаруй багш, ажилчин юуны өмнө хамрагдах юм. Нийтийн тээврийн салбарын 1000 орчим автобусны жолооч, албан ёсны зөвшөөрөлтэй 400 гаруй таксины жолоочийг мөн дархлаажуулна. Үүний дараа 5-7 дугаар сард ногоон бүс болох орон нутгийн иргэдээ хамруулах болжээ.

Өнөөдрийн байдлаар эмч, сувилагч, цагдаа, онцгой, хил, гааль зэрэг салбарын 15 мянга гаруй ажилтан, алба хаагчийг дархлаажуулаад байна. Хамрагдсан иргэдийн 40 орчимд хувьд бусад вакцин тариулахад илэрдэгтэй адил энгийн нөлөөлөл илэрсэн нь дэлхийн улс орнуудад гарч байгаатай адил хүлээн зөвшөөрөгдөх хувь, хэмжээ гэсэн үг юм. Өөр ноцтой сөрөг урвал гараагүй учир ирэх долоо хоногоос дархлаажуулалтын аяныг эрчимжүүлнэ.

Төр иргэдээ үнэ төлбөргүй, үе шаттай дархлаажуулахын зэрэгцээ хувийн хэвшлийнхэн вакцин татаж авч иргэдийг хамруулах боломж олгоно. Гэхдээ хувийн хэвшлийн байгууллагууд ашиг олохоос илүүтэй, нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллах шаардлагатай гэж Шадар сайд С.Амарсайхан хэлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ онд 10-15 байршилд борооны ус зайлуулах шугам сүлжээг угсарна 6 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5848 боллоо 6 цагийн өмнө
17 настай хүүг хайх ажил үргэлжилж байна 7 цагийн өмнө
Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар түрүүлэв 9 цагийн өмнө
Өнөөдөр Баянгол, Чингэлтэй дүүрэгт зам хаана 9 цагийн өмнө
Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороонд гал гарчээ 9 цагийн өмнө
Говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо орно 9 цагийн өмнө
Цахим орчинд нийтлэгдсэн постыг шалгаж хариуцлага тооцжээ Өчигдөр
Хавдрын чиглэлээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа эмнэлэг шатлалын эмнэлэг хүртлэх бүх үе шатыг хянах, хөгжүүлэх тогтолцоог хийж байна Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа эхэллээ Өчигдөр
​“Талын салхи” фестивальд 2000 гаруй мотоцикл сонирхогч оролцож байна Өчигдөр
Э.Мөнхбаатар бадрангуй чимэг нэмлээ Өчигдөр
Нийслэлд +26 градус дулаан байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа 2025/06/06
Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо 2025/06/06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа 2025/06/06
​ Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана 2025/06/06
“Empathy education” хөтөбөрт 3000 сурагч хамрагдаад байна 2025/06/06
МАН-ын УЗ кандидат ярихгүй, Бага хурлын товыг тогтооно 2025/06/06
Д.Тогтохсүрэн: Дангаараа явах болсон тул ЗГ-ын бүтцийг эрс багасгах ёстой 2025/06/06