С.Амарсайхан: Ноцтой хариу урвал гараагүй тул вакцин хийх хурдаа нэмэгдүүлнэ

О.Шүрэнцэцэг
2021/03/05

Засгийн газар, Улсын онцгой комисс дархлаажуулалтыг хоёр шаттай хийхээр төлөвлөөд байна. Эхний ээлжинд буюу 3-5 дугаар сард халдварын голомтууд идэвхтэй байгаа Улаанбаатар хотын насанд хүрсэн нэг сая иргэнийг дархлаажуулна. Үүнд томоохон зах, худалдаа, үйлчилгээний газруудад ажиллаж байгаа 40 мянган хүн, боловсролын бүх шатны байгууллагын 45 мянга гаруй багш, ажилчин юуны өмнө хамрагдах юм. Нийтийн тээврийн салбарын 1000 орчим автобусны жолооч, албан ёсны зөвшөөрөлтэй 400 гаруй таксины жолоочийг мөн дархлаажуулна. Үүний дараа 5-7 дугаар сард ногоон бүс болох орон нутгийн иргэдээ хамруулах болжээ.

Өнөөдрийн байдлаар эмч, сувилагч, цагдаа, онцгой, хил, гааль зэрэг салбарын 15 мянга гаруй ажилтан, алба хаагчийг дархлаажуулаад байна. Хамрагдсан иргэдийн 40 орчимд хувьд бусад вакцин тариулахад илэрдэгтэй адил энгийн нөлөөлөл илэрсэн нь дэлхийн улс орнуудад гарч байгаатай адил хүлээн зөвшөөрөгдөх хувь, хэмжээ гэсэн үг юм. Өөр ноцтой сөрөг урвал гараагүй учир ирэх долоо хоногоос дархлаажуулалтын аяныг эрчимжүүлнэ.

Төр иргэдээ үнэ төлбөргүй, үе шаттай дархлаажуулахын зэрэгцээ хувийн хэвшлийнхэн вакцин татаж авч иргэдийг хамруулах боломж олгоно. Гэхдээ хувийн хэвшлийн байгууллагууд ашиг олохоос илүүтэй, нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллах шаардлагатай гэж Шадар сайд С.Амарсайхан хэлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явууллаа 2 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 164,781 зөрчлийг шийдвэрлэлээ 5 цагийн өмнө
Сар шинийн сорилго барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ 5 цагийн өмнө
“Эрдэнэс тавантолгой” хк-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 5 цагийн өмнө
“Гарц” киноны аав, хүү хоёр “Нийгмийн дайсан”-д ямар дүрээр эргэн нэгдэв 7 цагийн өмнө
Сар шинийн баяраас өмнө олгох мөнгөн тэтгэмжүүд 7 цагийн өмнө
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 7 цагийн өмнө
"SDGs & AI: Ирээдүйн Инновац" олон улсын хэлэлцүүлэгт монгол сурагчид оролцлоо 8 цагийн өмнө
“ХАКҮХО КАП” өсвөрийн тэмцээнд монгол тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ 8 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр ОХУ-д айлчлал хийхээр мордлоо 9 цагийн өмнө
А.Баясгалан: Эмээ минь "Сэгс цагаан богд шигээ баян яваарай" гэж ерөөдөг байсан 9 цагийн өмнө
“Subaru Impreza” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг унтраажээ 9 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 10 цагийн өмнө
Сар шинийн сорилго барилдаан үргэлжилж байна Өчигдөр
​Х.Чойбалсангийн мэндэлсний 131 жилий​н ой тохиож байна Өчигдөр
Улаанбурхан өвчний нас баралтын тоо 13 болжээ Өчигдөр
Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хариуцлагыг чангатгах үүрэг өглөө Өчигдөр
Диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг залилуулжээ Өчигдөр
Л.Энхрийлэн Парисын их дуулгад дэд байр эзэллээ Өчигдөр
Танилц: Дэлхийн хамгийн өндөр тэмээ 3.06 метр Өчигдөр