Хятадад ирсэн гадаадын иргэдээс шулуун гэдэсний арчдас заавал авдаг боллоо

О.Шүрэнцэцэг
2021/03/05

БНХАУ-д хилийн чанадаас ирж байгаа хүмүүсээс COVID-19-ийн шинжилгээ авахдаа зөвхөн шулуун гэдэсний арчдас авах аргыг ашиглаж байхаар болсон тухай Британийн “The Times” мэдээлж байна. Хятадын эрх баригчид шулуун гэдэснээс арчдас авахыг хамар залгиураас арчдас авснаас хавьгүй найдвартай гэж үзэж байгаа тул ийм шийдвэр гаргасан гэж байна. Одоогоор гадаадын иргэдээс шулуун гэдэсний арчдас авах эхний цэгүүдийг Бээжин, Шанхайн нисэх буудлуудад байгуулаад байгаа аж.

 Тийм ч таатай биш энэ аргыг манай урд хөршид нэгдүгээр сарын сүүлээс өргөнөөр ашиглах болсон гэж байна. Корона вирусийг илрүүлэх магадлал илүү өндөр учир эхлээд сургуулийн дотуур байрны хүүхэд, багш нараас авч байсан. Яваандаа Хятад руу хилийн чанадаас ирсэн иргэдээс авах болсон.

 Хоёрдугаар сарын эхээр АНУ-аас Хятадад байрлах дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд анхлан Хятадын судлаачид тэднээс корона вирусийн давтан шинжилгээ заавал өгөхийг шаардаад, авах болохоороо шулуун гэдэснээс арчдас авч, сэтгэл санааны дарамтад оруулж байна гэж гомдоллосон. Удаолгүй Хятад дах Японы элчин сайдын газрын ажилтнуудаас мөн л ийм эвгүй аргаар заавал шинжилгээ авч байгаа тухай гомдол ирж, Засгийн газар нь дипломат шугамаараа Хятадын Гадаад яаманд эсэргүүцэл илэрхийлээд авсан байна.

 Харин одоо зөвхөн АНУ эсвэл Японы дипломатууд гэлтгүй хилийн чанадаас ирсэн л бол ийнхүү таагүй байдлаар шинжилгээ өгөх ёстой болжээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 48 минутын өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 1 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 3 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 3 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 23 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23