​ Энэтхэг “АК-203” автоматыг армийнхаа үндсэнзэвсгээр сонгожээ


Оросын “АК-203” Калашниковын автотматыг Энэтхэгийг арми үндсэн зэвсгээрээ сонгож байгаа гэдгийг тус улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Датла Бала Венкатешмэдэгджээ. АК-203 автоматыг Энэтхэгийн нутагт үйлдвэрлэх учраас ойрын хугацаанд зэвсэглэлдээ авах юм байна. Оросын АК-203 автоматыг Энэтхэгийн Уттар-Прадеш муж дах Корва хотод байгуулсан Энэтхэг-Оросын хамтарсан “Indo-Russian Rifles Private Limited” үйлдвэрт лицензээр үйлдвэрлэж эхэлнэ. Одоо үйлдвэрлэл эхлүүлэх гэрээн гарын үсэг зурах ажил төгсгөлийн шатандаа яваа юм байна. Ийнхүү Энэтхэгт үйлдвэрлэсэн “АК-203” нь 1998 онд армийн зэвсэглэлдээ авч байсан “INSAS”  автоматыг орлох аж. Энэтхэгийн “INSAS”  автомат нь 5,56 мм калибртай бөгөөд бодит тулааны үеэр дайсныг устгах чадвар сул байгаа нь тогтоогдсон. Иймд Энэтхэгийн арми нь “Буудуулсан дайсан жагсаалаас түр гарах бус харин даруй устгагдах ёстой” гэсэн уриатайгаар үндсэн зэвсэглэлээ солих шинэчлэл явуулснаар 7,62 мм-ийн илүү хүчтэй, илүү найдвартай Оросын “АК-203” сонгосон нь энэ аж.

 

Энэтхэг нь өөрийн нутаг дах үйлдвэрт ойрын хугацаанд 670 мянга гаруй АК-203 автомат үйлдвэрлэнэ гэж төлөвлөөд байгаа юм байна. Түүнчлэн Энэтхэг нь лицензээр үйлдвэрлэсэн автоматаа өөрсдөө экспортлох эрхтэй байх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлгийн эзэд тодорлоо 39 минутын өмнө
Retail ба finance: Шинэ цагийн шилдэг хоршил 1 цагийн өмнө
ХААН Банк Euromoney сэтгүүлийн “БОНЗ-аар тэргүүлэгч шилдэг банк”-аар шалгарлаа 1 цагийн өмнө
COP17 “YOUTH FORUM”-ын нээлтийн арга хэмжээ боллоо 2 цагийн өмнө
Cop17 цэнхэр бүсэд 15 мянга гаруй хүн бүртгүүлж, 167 улсын төлөөлөгч монголд зочлоод байна 2 цагийн өмнө
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ 2 цагийн өмнө
АТГ: 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ 4 цагийн өмнө
Apple Pay ХасБанканд нэвтэрлээ 5 цагийн өмнө
Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна 5 цагийн өмнө
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 68 иргэний үйлдлийг таслан зогсоожээ 6 цагийн өмнө
“Back to school” кредит картын урамшуулал эхэллээ 6 цагийн өмнө
Архангай аймагт автомашин уулын жалга руу унаж, гурван иргэн амиа алджээ 6 цагийн өмнө
Туул голд живж байсан хоёр иргэнийг эсэн мэнд аварчээ 6 цагийн өмнө
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ 7 цагийн өмнө
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа Өчигдөр
Cop17 улаанбаатар хотноо эхэллээ Өчигдөр
Дэлхийн тавилгын хөгжлийг Монголд нутагшуулж буй The SPACE Furniture Өчигдөр
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны сэргээгдэх эрчим хүч рүү шилжлээ Өчигдөр