Хятадыг коронавирусийн шинжилгээ авахдаа шулуун гэдэснээс арчдас авдгаа зогсоохыг шаарджээ

О.Шүрэнцэцэг
2021/03/03

Японы Засгийн газар Хятадын удирдлагуудад хандан тус улсад ирж байгаа япон иргэдээс коронавирусийн шинжилгээ авахдаа шулуун гэдэсний арчдас авч байгааг зогсоохыг хүссэн байна. Үүний өмнө Хятад дах АНУ-ын Эчлингийн ажилтнуудаас корона вирусийн шинжилгээ авахдаа мөн л шулуун гэдэснээс нь арчдас авч байна гэж Америкийн Засгийн газар шүүмжилж байсан.

 COVID-19 илрүүлэх олон арга байсаар атал ийм аргаар зөвхөн япон болон америк иргэдээс шинжилгээ авч байгаа аж. “South China Morning Post” сонины мэдээлснээр Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като нь Бээжин дэх Элчин сайдын газраараа дамжуулан япон иргэдээс ийм аргаар шинжилгээ авахгүй байх хүсэлтээ явуулсан гэж мэдэгдсэн байна. Шулуун гэдэснээс арчдас авах нь иргэдийн эрхийг зөрчиж, доромжилсон үйлдэж гэж харагдахаар байгаа тул цаашид корона вирус илрүүлэх ийм аргыг ашиглахгүй байхыг шаарджээ.

 АНУ ч арваад хоногийн өмнө яг ийм гомдол мэдүүлж Хятадын эрх баригчдыг шүүмжилж байсан юм. Эчлин сайдын яамны ажилтнууд нь Хятадын эрх баригчид америк дипломатчидаас корона вирусийн халдваргүйг баталгаажуулах давтан шинжилгээ авах зайлшгүй шаардлагатай гээд шинжилгээ авахдаа заавал шулуун гэдэснээс арчдас авч байгаа тухай гомдол мэдүүлсний дараа ийм асуудал үүссэн. Гэвч тухайн үед Хятадын гадаад Гадаад харилцааны яам нь америк дипломатчидаас заавал хүнд хэцүү аргаар шинжилгээ авах гээгүй гэж үгүйсгэж байсан юм.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 1 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 3 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 3 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 6 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 23 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23