Цар тахлын улмаас 43 сая литр шар айраг устгажээ

О.Шүрэнцэцэг
2021/03/02

Их Британийн бар, пабууд цар тахал эхэлснээс хойш 87 сая пинт буюу 43,5 сая литр шар айраг хаяж устгалд оруулсан тухай Британийн шар айраг ба пабуудын ассоциаци “BBPA” мэдээлсэн байна. Энэхүү устгалд оруулсан 87 сая пинт шар айргийг борлуулсан бол эздэдээ 331 сая фунт буюу 453 сая долларын орлого оруулах байсан аж. Иймд  “BBPA” Засгийн газартаа хандан хүнд байдалд орсон салбарынхаа НӨАТ-ыг багасгах шийдвэрийг сунгах, шар айргийн татварыг бууруулахыг уриалсан байна. Британийн пабууд нь шар айраг зарж борлуулсныхаа төлөө адил үйлчилгээ явуулдаг Герман эсвэл Испанийн пабуудаас 11 дахин өндөр татвар төлдөг байсан юм байна. Тиймээс борлуулалт байхгүй ийм хүнд үед төрийн зүгээс дэмжлэг үзүүлэхгүй олон мянган паб дампуурах нь гарцаагүй болоод байгааг “BBPA” онцолжээ.

 Үүний өмнөхөн Их Британийн Засгийн газраас хөл хорионы үеэр хаагдсан пабуудад 40 сая фунтын тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдээд байсан юм.

 Үүнээс гадна Германы шар айргийн үйлдвэрлэгчид олон сая литр сайн чанарын бүтээгдэхүүн устгалд оруулахаас өөр аргагүй болж байгаад гомдол мэдүүлжээ. Германы шар айраг үйлдвэрлэгчдийн нэгдэл “Deutscher Brauer-Bund”  буюу “DBB” энэ тухай мэдээлсэн байна. Цар тахлын үеийн хөл хорионоос болж үйлдвэрлэгчид нь хадгалалтын хугацаа богинотой асар их хэмжээний шар айраг борлуулж чадаагүй байна. Үүнээс болоод шар айраг үйлдвэрлэгчид олон сая еврогийн хохирол амсаад байгаа аж. “DBB”-ийн мэдээлснээр Германд 1500 гаруй шар айргийн  үйлдвэр дампуурлын ирмэг дээр ирээд байгааг онцолсон байна. Эдгээр нь гол төлөв дэлхийн хоёр ч том дайн, эдийн засгийн болон санхүүгийн олон удаагийн хямралыг давж гарч ирсэн гэр бүлийн жижиг ба дунд үйлдвэрүүд байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 1 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 3 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 3 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 6 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 23 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23