Орон нутаг руу зорчих гэр бүлийн гишүүдийн нэг нь л ПСР-ын шинжилгээ өгнө

О.Шүрэнцэцэг
2021/03/02

Өчигдрөөс хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээр ПСР шинжилгээ өгсөн иргэд орон нутаг руу зорчих боломжтой болж байгаа. Үүнтэй холбоотойгоор 18001200 тусгай дугаарт өнөөдөр нийт 426 дуудлага ирсэн байна. Эдгээрийн 46 хувийг шинжилгээ, 28 хувийг нь хот хооронд зорчихтой холбоотой дуудлага эзэлжээ. Тодруулбал, иргэд шинжилгээ өгөх газрын байршил, цагийн хуваарь, цаг хэрхэн захиалах талаарх лавлагаа мэдээлэл авсан байна. Түүнчлэн захиалсан цагтаа шинжилгээгээ авахгүй, дугаарлуулж хүлээлгэж байгаа, мөн захиалгын цаг зарим цэгт гуравдугаар сарын 8-наас хойш байгаа нь удаан хүлээлгэх нөхцөл байдал үүсгэж байгаа тухай санал, гомдол хэлжээ. Тэгвэл ПСР шинжилгээтэй холбоотойгоор  иргэдийн түгээмэл асуудаг асуултад хариулж байна. 

 -ПСР-ын шинжилгээ 72 цагийн дотор хүчинтэй гэдэг шийдвэрийг яагаад гаргасан бэ? 

-ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагууд ПСР шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх чиглэл өгсөн.

-Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэд замдаа явж байтал 72 цаг нь дуусвал яах вэ?

 -Хөдөө орон нутаг руу зорчиж буй иргэд зорчихоосоо өмнө ПСР шинжилгээ өгөөд, хөдөлгөөнөө эхлүүлнэ. Хоол хүнсээ өөрсдөө авч яваа учир замдаа зогсохгүй, иргэдтэй харилцаа үүсгэхгүй тул очсон газраа 72 цаг өнгөрсөн ч хүчинтэй байна.

-Орон нутаг руу зорчиж байгаа гэр бүлийн гишүүд бүгд шижилгээ өгсөн байх шаардлагатай юу, эсвэл нэг гишүүн нь өгсөн байхад болох уу? 

-Хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь ПСР-ын шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гишүүнээс шинжилгээ шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол тус тусдаа шинжилгээг өгөхийг шаардана.

 -Галт тэргээр зорчиход ямар журам үйлчлэх вэ?

 -Галт тэргээр явах зорчигч бусад тээврийн хэрэгслээр зорчигчийн нэг адил ПСР-ийн шинжилгээгээ өгч зорчино. УОК-оос шийд гарвал нээхэд бэлэн. Агаарын хөлөг болон нисэх буудлуудад мөрдөх түр журам гэж гарч таарна. Харин аймгууд Улаанбаатар хотоос очих зорчигчдод тавих шаардлага тодорхой байвал иргэдэд чирэгдэл багатай болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 1 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 3 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 3 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 6 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 23 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23