Багш нартаа хүчиндүүлсэн байж болзошгүй сурагч охидод сэтгэцэд нөлөөлөх бодис өгсөн байж болзошгүй

Өнөрцэцэг
2021/02/07

Сурагчдыг хүчирхийлсэн гэх багш нар саатуулагдсан хэвээрээ байна 

Сэлэнгэ аймгийн  Мандал сумын хоёрдугаар  сургуулийн Англи хэлний багш М, 4-р сургуулийн Биеийн тамирын багш Т, 3-р сургуулийн сургуулийн Газар зүйн багш А нар нийлж Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн 9-р ангийн сурагч охидыг нийлж хүчирхийлсэн байж болзошгүй  хэргээр саатуулагдаад байгаа юм байна. 

Багш нар нийлж уулруу самарт явсан бөгөөд ирээд  Зүүнхараад байх "Нарны-Өртөө"  гэх зочид буудалд дуудаж хүчиндсэн байж болзошгүй байна. Энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байна. 


Хэрэг гардаг буудал Мандал сумын хуучин Засаг даргынх байжээ 

Хохирогч охин есдүгээр ангид сурдаг бөгөөд одоо Хүүхэд хамгаалах байранд байгаа аж. Тухайн өдөр "Нарны -Өртөө буудалруу, би насанд хүрсэн коллежийн оюутан гэж хэлээд нэвтэрчээ. Тухайн хохиогч охин ингэхдээ 2-уулаа байсан аж. Хэрэг гардаг буудал нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга асан Б.Цээпилдоржийн буудал юм. Бид буудлын эзэн Б.Цээпилдоржтой утсаар холбогдорж дараах асуултад хариулт авлаа. 


- Танай буудал яагаад насанд хүрээгүй охиныг дотогш нэвтрүүлсэн бэ? 

- "Нарны-Өртөө"  хэмээх буудал нь манай гэр бүлийн бизнес. Би тэр ажилд оролцоогүй 10 гаруй жил болж байна. Гэхдээ би ийм хэрэг болохоор тодруулсан. Маск зүүсэн согтуу байрын охид бид насанд хүрсэн гээд загнаад орсон гэж ойлгосон. Есдүгээр ангийн охины ээж нь цагдаа дагуулаад буудалд ирээд тухайн үйл явдлыг мэдсэн. Есдүгээр ангийн охин гэрээсээ гараад хоёр хоног алга болоод манай буудлаас ийм байдалтай олдсон гэж ойлгосон" гэв.  

                                                           Сурагч охинд 6-7 ширхэг чихэр өгсөн гэжээ 

Хохирогч охин нь манаач хийдэг айлын охин бөгөөд ээж нь гомдолгүй гэж цагдаад мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл байна. Охин нь багш нар надад 6-7 ширхэг чихэр өгсөн гэж гэрийнхэндээ хэлжээ.  Хэрэг гардаг өдөр тухайн буудалд багш нар хоёр өрөө захиалсан байсан бөгөөд хохирогч охины ээж нь цагдаа дагуулаад очих үед багш А нь хохирогч охинтой хамт байгаа нь үйлдэл дээрээ баригдсан тухай зарим эх сурвалжууд мэдээлж байна. 

Хохирогч охин гэрээсээ гараад хоёр хоног алга болсон байжээ 

Багш нартаа хүчирхийлүүлсэн байж болзошгүй есдүгээр ангийн охины ээж нь охиноо алга болсон гэж цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн байжээ. Хамт явсан охины утасруу залгахад буудалд байна гэж хэлсний дагуу ээж нь цагдаа дагуулж очиж охиноо олсон байна. 

Л.Энх-Амгалан: Багш нарын үйлдлийн өмнөөс уучлалт гуйж байна 

Нэгдүгээр сарын 25-ний шөнө ийм хэрэг гарсан юм байна. Ийм сэтгэл эмзэглүүлсэн хэрэг гарсанд нийт сурган хүмүүжүүлэгч, багш нарынхаа нэрийн өмнөөс хүлцэл өчиж байна. Алдаа дутагдал гаргасан ийм хэрэг гарсан юм билээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёр сургуулийн гурван багш нийлж 12 дугаар ангийн хоёр сурагчтайгаа хууль бус харилцаанд орсон байж болзошгүй гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна. Цагдаа хууль хүчний байгууллагууд тодорхой мэдээллүүд өгөх байх.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа 17 цагийн өмнө
Cop17 улаанбаатар хотноо эхэллээ 18 цагийн өмнө
Дэлхийн тавилгын хөгжлийг Монголд нутагшуулж буй The SPACE Furniture 18 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 20 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны сэргээгдэх эрчим хүч рүү шилжлээ 21 цагийн өмнө
Нийслэлд шахмал түлшний борлуулалтын 500 цэг ажиллана 22 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Төвийн болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 1 хоног үлдлээ Өчигдөр
COP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ Өчигдөр
16, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, бага зэрэг сэрүүснэ Өчигдөр
Л.Энх-Амгалан: Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэлтэй бид хэзээ ч эвлэрч болохгүй 2026/08/15
ЦАГ АГААР: 16-19-нд нутгийн зарим газраар аадар бороо орно 2026/08/15
Улсын төсвийн орлого, тусламжийн хэмжээ 3.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ 2026/08/15
Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 2026/08/15
ТӨВ АЙМАГ: Улсын төсвийн 5.4 тэрбумын хөрөнгө оруулалтаар шинэ сургууль ашиглалтад орлоо 2026/08/14
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-тай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026/08/14
Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 2026/08/14
Маргаашаас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна 2026/08/14
Нэгдүгээр ангийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ 2026/08/14