Монгол уурхайчдад хамгаалалтын хувцас хэрэглэл хандивлав

О.Шүрэнцэцэг
2021/01/27

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-д 60 сая төгрөгийн үнэ бүхий нэг удаагийн амны хаалт, бээлий, хамгаалах хувцас, хэрэглэл хандивлалаа.

Цар тахлын үед зогсох эрхгүй ажиллаж буй “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн уурхайчид болон “Гашуун сухайт автозам” ХХК-ийн ажилтнуудад дээрх хамгаалалтын хувцас хэрэглэлийг илгээх юм.


БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын Засгийн газраас илгээсэн хандивыг  Монгол дахь Хятадын түүх, соёлыг судлаачдын нийгэмлэгийн тэргүүн Х.Баатархүү өнөөдөр (2021.01.27) “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваад хүлээлгэн өгсөн. Х.Баатархүү “БНХАУ-д цар тахал тархах үед Монгол түмэн  Хятадын ард иргэдэд сэтгэлийн хандив, дэмжлэгээ харамгүй илгээж байсан. Монголын ард түмний сайхан сэтгэлийн хариу, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны хүрээнд энэхүү дэмжлэгийг илгээж байгаа гэдгээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын Засгийн газраас уламжилсан. Мөн тус хошууны Ардын Засгийн газрын дарга Ян Юүнчүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваатай аймгийн Засаг дарга байх үеэс нь нөхөрлөн орон нутгийн хөгжлийн төлөө хамтран ажиллаж байсан тухайгаа дурьдаж танд мэндчилгээ хүргүүлсэн. Хандивын эд зүйлс “Эрдэнэс Монгол” нэгдлийн хамт олонд дэмжлэг болно гэж найдаж байна” гэлээ.

Уулзалтын үеэр  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын Засгийн газрын хамт олон, тэр дундаа хошууны Ардын Засгийн газрын дарга Ян Юүнчүнд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла гэдэг Монгол ардын зүйр үг бий. Манай улс цар тахлын дэгдэлтийг хохирол багатай даван туулахаар эдийн засгийн амаргүй цаг үеийг туулж  байна. Энэ үед зогсох эрхгүй ажиллаж ачааны хүндийг үүрч байгаа уурхайчдад бодитой дэмжлэг боллоо” хэмээн онцоллоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 4 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 4 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 5 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 7 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23