Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатараас цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа. Тэрбээр Ковид-19-ийн нөхцөл байдал амаргүй байна. Өчигдрийн 24 цагийн байдлаар 13 тохиолдол гарсан. Сүхбаатар дүүрэгт нэг тохиолдол бүртгэгдсэн энэ нь хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна. Сүүлийн үед шинэ голомт үүссэн гэж бид харж байгаа. Энэ нь нийтийн байр дагасан тохиолдлууд байна. Өнөөдрийн байдлаар 2 нийтийн байрнаас халдвар гарсан. Өчигдөр бүртгэгдсэн нийтийн байрны 7 хүнээс халдвар илэрсэн их үүсвэр нь үсчинтэй холбоотой гэдгийг тогтоосон.