Сүхбаатар дүүргийн зарим хороонд хөл хорио тогтоолоо

О.Шүрэнцэцэг
2021/01/25

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас коронавируст /Ковид-19/ халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан өнөөдөр Онцгой комисс шуурхай хуралдаж, холбогдох арга хэмжээг зохион байгуулах Засаг даргын захирамж гарлаа.

Уг захирамжаар 16-р хорооны Бэлхийн 34-р гудамж болон тус хороотой хил залгаа 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 23-р гудамж, 17 дугаар хорооны Дамбадаржаагийн 80 дугаар гудамж, 18 дугаар хорооны Бэлхийн 35-р гудамжуудыг хамруулан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна. Дээрх хугацаанд хэсэгчилсэн хязгаарлалт бүхий гудамж, бүсийн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хорьж, иргэдээс тандалт, шинжилгээ авахаар Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн Явуулын 6 баг ажиллаж эхэллээ.

Мөн дүүргийн 1 дүгээр хорооны 23-р байранд батлагдсан тохиолдол гарсан тул тус байрыг хамгаалалтад авч, Эрүүл мэндийн төвийн Явуулын шинжилгээний 2 баг оршин суугчдаас шинжилгээ авч байна. Хязгаарлалтын бүс дэх нийт 204 өрхийн 592 иргэн тандалт, шинжилгээнд хамрагдах юм.

ХЭРЭВ ТА хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд амьдардаг бол халдварын илрүүлэг, шинжилгээний Явуулын багийн ажлыг хүндэтгэн, халдвар тархаахгүй байх, хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалахын тулд иргэнийхээ үүргийг биелүүлж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.


СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 4 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 4 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 5 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 7 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23