Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт нь шатахууны үнэ нэмэгдэх нөхцлийг бүрдүүлэв

О.Шүрэнцэцэг
2021/01/25

Өнөөдөр АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн хурлыг зохион байгууллаа. Хуралд Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний үнэ,хангамжийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга хийв. Тэрээр  манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг тул  шатахуун импорлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран өргөн хэрэглээний шатахуун болох АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар хамтран хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайлбарлав.

ОХУ-аас манайд нийлүүлэх шатахууны 2021 оны 1 дүгээр сарын хил үнэ тонн тутамдаа 59 ам.доллараар нэмэгдэж ирсэн нь  нэр төрөл бүр дээр үнэ өсөх нөхцлийг бүрдүүлсэн байна.

 Өнгөрсөн хугацаанд 2020 оны 4 дүгээр сараас хил үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн нийт 3 удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан. Улсын хэмжээнд өргөн хэрэглээний Аи-92 төрлийн автобензиний жижиглэн борлуулалтын үнийг тогтворжуулах зорилгоор санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан 2020 оны 5 дугаар сараас он дуустал Аи-92 төрлийн автобензиний жижиглэнгийн үнийг тогтворжуулан Улаанбаатар хотын хэмжээнд 1450 төгрөгөөр, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тогтвортой барьсан.

 Дэлхийн банк болон  ОУВС-аас 2021 онд  дэлхийн эдийн засгийн  төлөв байдлыг илүү өөдрөг байхаар төсөөлж байна.  Учир нь Ковид-19-ын эсрэг вакцинжуулалтыг өнгөрсөн оны 12  дугаар сараас зарим улс орнууд амжилттай эхлүүлсэн нь цар тахлын улмаас суларсан байсан дэлхийн эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж эхлэв. Мөн АНУ, БНХАУ, Европын холбооны орнуудын эдийн засгаа сэргээх, цар тахалд зарцуулах далайцтай багц арга хэмжээнүүд түүнчлэн АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгчтэй холбоотой эерэг хүлээлтүүд  газрын тосны үнэ өсөхөд түлхэц болж байна.

Саудын Арабын улс бусад ОПЕК-ийн орнуудад мэдэгдэлгүй гэнэт  өдрийн олборлолтоо огцом 1 сая баррелиар бууруулахаа мэдэгдсэн нь 2021 оны 1 дүгээр сарын эхээр газрын тосны үнэ нэмэгдэх хүчин зүйл болов. 2020  оны 5 дугаар сараас хойш  “Брент” төрлийн түүхий газрын тосны үнэ 20 ам.доллараас бараг 3 дахин өсөж 56 ам.доллар/баррель  болоод байгаа  нь бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас импортлодог манай улсын хувьд шатахууны  үнэ нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байна.  

Цаашид дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банк болох Голдман Сакс 2021 онд “Брент” төрлийн түүхий газрын тосны үнэ 65 ам.доллар/баррель болно гэмээн  таамаглаж байгаа билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 4 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 4 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 5 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 7 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23