Монгол улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх өнөөдөр Ашигт малтмал газрын тосны газрын үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхий сайдын ажлын бүрэлдэхүүнд УУХҮ-ийн сайд Г. Ёндон болон холбогдох албаны төлөөллүүд оролцов. Энэ үеэр орлогч дарга Ц.Эрдэнэбаяр Агентлагаас хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар салбар тус бүрээр танилцуулж, цаашид хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай тулгамдсан асуудлуудыг санал болгов. АМГТГ нь Геологи, Уул уурхай, Газрын тос, Хүнд үйлдвэрийн гэсэн 4 салбарт УИХ, ЗГ, УУХҮЯ-аас гаргасан тогтоол, шийдвэр холбогдох хууль, журмын биелэлтийг хангах зорилтуудын хүрээнд үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг.
2016-2020 ОНУУДАД АМГТГ-ААС ХИЙСЭН ОНЦЛОХ АЖЛУУД
Нийт 2016-2020 онд 1.1 их наяд төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлээд байна (2020.09.30-ны байдлаар). Үүнээс:
2. Газрын тосны бүтээгдэхүүний үнийг бууруулав.
3. Цахим мэдээллийн санг бий болгов.
Монгол улсын хэмжээнд хийгдсэн геологийн судалгааны ажлуудын товч мэдээллийг монгол, англи хэл дээр онлайнаар авч болох “МонГеоКат” төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлсэн. Тус цахим мэдээллийн сангаас Геологийн баримтын төв архивт хадгалагдаж байгаа 9300 орчим тайлангуудтай сүлжээнд холбогдсон иргэн бүр танилцаж, хэрэгцээт мэдээллээ авах бүрэн боломжтой болсон. Уг программаар “Дэлхийн орон зайн мэдээллийн форум”-д оролцож 2018 оны шилдэг программ хангамжаар шалгарсан болно.
4. Ашигт малтмалын нөөцийн улсын балансыг зохиов.
Олон жилээр хийгдээгүй хоцрогдолтой байсан ашигт малтмалын нөөцийн улсын балансыг ашигт малтмалын 31 төрлөөр хууль журмын дагуу гаргаж холбогдох дээд байгууллага болох УУХҮЯ болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт нөхөн тайлагнасан. Үүнд:
- Металл ашигт малтмалын нөөцийн балансыг 2010 оноос эхлэн 7 жилээр
- Алтны шороон ордуудын нөөцийн балансыг 2010 оноос эхлэн 9 жилээр
- Металл бус ашигт малтмалын нөөцийн балансыг 1990 оноос 27 жилээр
- Хайлуур жоншны нөөцийн балансыг 2006 оноос эхлэн 10 жилээр тус тус гаргасан
5. Геологи, хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө, тайланг хүлээн авах цахим системийг бий болгов.
Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх үйлчилгээг түргэн, шуурхай, ил тод болгох, орон зайн хамааралгүйгээр харилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2016 оноос хойш геологи, хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө, тайланг цахим системээр хүлээн авч эхэлсэн бөгөөд 2020 оноос цахим системийн 2-р ээлжийн хөгжүүлэлтийг эхлүүлээд байна.
6. Стратегийн ордуудын хил заагийг тогтоолгов.
УУХҮЯ-тай хамтран Стратегийн ордын хил заагийг тогтоох саналыг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр Засгийн газрын 2017 оны 109, 2018 оны 300 тоот тогтоолоор тус тус стратегийн ач холбогдол бүхий 8 ордын талбайн хил заагийг тогтоосноор УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг эхлүүлсэн.
7. ОХУ-аас хуучин тайлангуудыг хүлээн авав .
ОХУ-ын “Росгео” фондод хадгалагдаж байсан Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд 1950-1990 онуудад гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын 70 ширхэг тайланг 2018 онд хүлээн авч нийтийн хэрэгцээнд гаргасан.
8. Гурван талт хэлцэл байгуулав.
Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор 2018 оны 10 дугаар сард АМГТГ, Дорнод аймгийн Засаг дарга, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай гурван талт хэлцэл байгуулж, аймгийн “Орон нутгийн хөгжлийн сан”-д жил бүр 500 мянган ам. доллар төвлөрүүлэх, мөн 2020 оны 2 дугаар сард Халх гол, Матад сумдтай гурван талт гэрээ байгуулж, тус бүрт жилд 450 мянган ам. доллар сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-д төвлөрүүлэх ажлыг тус тус зохион байгуулав.
9. Талбайг чөлөөлж төрийн мэдэлд буцаан авав.
2016 оны байдлаар ашигт малтмалын нийт 3580 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байснаас өнөөдрийн байдлаар нийт 2645 тусгай зөвшөөрөл болж буурсан бөгөөд 2016-2020 онуудад Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн 935 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тухай бүрт нь цуцлан холбогдох шийдвэрийг гаргаж нийт 185,651.58 гектар талбайг чөлөөлж төрийн мэдэлд буцаан авав.
10. Төрийн өмчит ААН-үүдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгов.
2019 онд төрийн өмчийн “Эрдэнэс Монгол” компанид Багануур нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл, төрийн өмчийн “Эрдэнэс силвер ресурс” компанид Салхитын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл, Засгийн газрын 2020 оны 212 дугаар тогтоолын дагуу төрийн өмчийн “Эрдэнэс алт ресурс” компанид хайгуулын 4 тусгай зөвшөөрөл, “Эрдэнэс силвер ресурс” компанид хайгуулын 2 тусгай зөвшөөрлийг тус тус олгосон.
11. Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг ил тод, нээлттэй болгов.
УИХ-аас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр АМТХ-д өөрчлөлт оруулан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор хуульчилсан. Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 243 дугаар тогтоолоор Сонгон шалгаруулалтын журмаар олгох боломжтой 8.4 сая гектар талбайн солбицлыг тогтоож нийтэд зарласан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын А/38, А/62 дугаар тушаалаар 2019 оны 1 дүгээр улирлаас хойш сонгон шалгаруулалтын 1 болон 2 дугаар комиссын бүрэлдэхүүнийг батласан. Уг комисст олон нийтийн төлөөллийг оруулж хяналтыг сайжруулснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтын үйл ажиллагаа олон нийтэд ил тод болсон.
12. Хүнд үйлдвэрийн мэдээллийн сан бий болгов.
2020 онд “Arcgis” форматын “Web” хувилбарт үндэслэсэн хүнд үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэгтгэн боловсруулалт хийж Монгол улсын хэмжээний хүнд үйлдвэрүүдийн мэдээллийн санг бий болгов.
13. Газрын тос, уламжлалт бус газрын тосны шинэ орд нээх боломж бүрдэв.
-“Петроматад” ХХК-ийн Бүтээгдэхүүн хуваах гэрээ/БХГ/-т “Матад ХХ” талбайд 2019 онд 3 цооног өрөмдсөнөөс 2 цооногт газрын тос илэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тухайн ордын нөөцийг тооцоолж баталгаажуулахаар ажиллаж байна.
- “Эрдэнэс метан”ХХК Тавантолгой XXXIII талбайд эрлийн ажил гүйцэтгэж 10 тэрбум метр.куб нүүрсний давхаргын метан хийн баялгийг тооцоолоод байна.
- “Тэлмэн Ресурс”ХХК Өмнөговь аймгийн Гурвантэс орчимд эрлийн ажил гүйцэтгэж 298 тэрбум метр.куб нүүрсний давхаргын метан хийн баялгийг тооцоолоод байна.
14. CCOP-ийн гишүүн болов.
2018 онд “Зүүн болон Зүүн өмнөд Азийн геологийн шинжлэх ухааны хүрээлэн”/CCOP/-гийн орон тооны гишүүнээр элсэн орж, 2019 онд гишүүн 16 орны төлөөлөгч оролцсон “Уламжлалт бус газрын тос-14” олон улсын хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.
15. Олон жил шинэчлэгдээгүй байсан салбарын эрх зүйн актуудыг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж шинэчлэн батлуулав.
Тэрээр тус газрын Кадастрын нэг цэгийн үйлчилгээ, Геологийн мэдээллийн фондын үйл ажиллагаатай танилцав.
КАДАСТРЫН БҮРТГЭЛИЙН ТАЛААР:
АМГТГ-ын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13-11.1.23 дахь хэсэгт заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар хүчин төгөлдөр 2648 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй. Үүнд:
2016 оны байдлаар ашигт малтмалын нийт 3580 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байснаас 2020 онд нийт 2648 тусгай зөвшөөрөл болж буурсан бөгөөд 2016-2020 онуудад Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн 932 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тухай бүр нь цуцлан холбогдох шийдвэрийг гаргаж нийт 185,651.58 гектар талбайг чөлөөлж төрийн мэдэлд буцаан аваад байна.
УИХ-аас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр АМТХ-д өөрчлөлт оруулан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор хуульчилсан.
Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 243 дугаар тогтоолоор Сонгон шалгаруулалтын журмаар олгох боломжтой 8.4 сая гектар талбайн солбицлыг тогтоож нийтэд зарласан.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын А/38, А/62 дугаар тушаалаар 2019 оны 1 дүгээр улирлаас хойш сонгон шалгаруулалтын 1 болон 2 дугаар комиссын бүрэлдэхүүнийг батласан. Уг комисст олон нийтийн төлөөллийг оруулж хяналтыг сайжруулснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтын үйл ажиллагаа олон нийтэд ил тод болсон.
Сонгон шалгаруулалтын орлогоор улсын төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүн
/2016-2020 он/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна