АМГТГ-аас АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах зорилгоор "Би Ди Өү Интернэйшнл" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа

О.Шүрэнцэцэг
2021/01/25

Өнөөдөр АМГТГ-ын дарга Х. Хэрлэн нь АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Би Ди Өү Интернернэйшнл” ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа. Монгол Улсын Засгийн газраас АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс санхүүгийн үүсмэл хэрэгслийн зах зээлийг  ашиглан үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа билээ.  Дэлхийн бусад импортлогч улсуудын хувьд ч гэсэн Эрсдлийн сан /Hedge Fund/  үүсгэн газрын тосны бүтээгдэхүүний бирж дээр санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашинлан арилжаалах буюу урт болон богино хугацааны гэрээ хийж, үнэ болон нийлүүлтээ тогтмол хэмжээнд барьдаг байна.  Манай улсын хувьд эрсдлийн сан байгуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн боловч дэлхийн зах зээл дээр арилжаа хийх туршлагагүй, хөрөнгө оруулагч ховор  бөгөөд Засгийн газраас батлан даалт гаргах боломжгүй зэргээс хамааран энэ тогтолцоо өнөөдрийн байдлаар бүрэн нэвтрээгүй байна. Иймд  “Би Ди Өү Интернернэйшнл” ХХК -ны  дэлхийн зах зээл дээр санхүүгийн  үүсмэл хэрэгслийн арилжаа хийдэг хөрөнгө оруулагчтай хамтран эрсдлийн   хуримтлалыг үүсгэх боломжтой байгаа зэргийг харгалзан тодорхой хугацаанд АИ-92 шатахууны үнийг  тогтвортой байлгах зорилго чиглэл бүхий гэрээг ийнхүү байгуулж байна.    

АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь дараах ач холбогдолтой. Үүнд:

1. Ард иргэдийн нийтлэг хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь нийт эдтийн засагт эерэг уур амьсгал бүрүүдэх бөгөөд эдийн засгийн өсөлтийг дэмжих, бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоох үндсэн ач холбогдолтой билээ

2. Монгол Улс анх удаа дэлхийн зах зээлтэй уялдуулан импортын шатахууны үнийг тогтворжуулах механизмыг нэвтрүүлнэ

3. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан үнийн дарамтыг бууруулна” гэсэн нь хэрэгжих боломжтой болж байна Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс аливаа санхүүжилт шаардагдахгүй бөгөөд түлш, шатахууны импортлогч компаниудын гадаад улстай хийсэн аливаа гэрээ хэлцэлд өөрчлөлт орохгүй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 4 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 4 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 5 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 7 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23