Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч Х.Баттулга байхгүй мөнгийг тараана гэж юу байдаг юм бэ?

Өнөрцэцэг
2021/01/11

Монгол улсад ковид-19 өвчлөл гарч,  хатуу хөл хорионы уршгаар иргэдийн орлого тасрав. Энэ үед нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрт нэг сая төгрөг тараах санал гаргасан ч ЗГ дэмжээгүй. Он солигдох мөчид мөн л сая төгрөгөө өгөхийг шаардана хэмээн мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт оффшор бүсээс оруулж ирэх мөнгөөр өрх бүрт сая төгрөг олгох тогтоолын төслөө өргөн барьсан билээ. Энэ мэдээлэлтэй зэрэгцээд Х.Баттулгын багийнхан оффшороос мөнгө орж ирсэн, түүнийг тараана гэсэн мэдээллийг байршуулж эхэлсэн юм. Өчигдөр Ерөнхийлөгч  Х.Баттулга оффшор бүсээс мөнгө орж ирээгүй болохыг өөрөө баталж хэлсэн. Тэгэхээр магадгүй нэг сая төгрөг гэдэг бол улс төрийн шоу ч байж мэдэхээр харагдаж байна.   


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсандаа "Төрийн сан төдийгүй Монголд оффшорын гэгдэх мөнгө огтхон орж ирээгүй гэдгээ Ерөнхийлөгч сая  батлаад хэлчихлээ.  Харин “оффшорын мөнгө” нэрээр Монголбанкаар мөнгө хэвлүүлж тараалгавал төгрөгийн ханш 2012-2016 онд хоёр дахин унасан түүх давтагдана. Цалин, тэтгэврийнх нь худалдан авах чадвар хоёр  дахин унасан гашуун туршлагаа Монголчууд мартаагүй, мартах ч үгүй. Байхгүй мөнгийг тараана гэж юу байдаг юм бэ? гэж бичжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 6 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 6 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 9 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 10 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25