Ш.Раднаасэд намынхандаа эхнэрийн бие муу учраас ирэхээс өөр арга байгаагүй гэчихээд хэвлэлд гүрийсэн тайлбар өгчээ

Өнөрцэцэг
2021/01/08

Эх орондоо ирэхээр БНСУ-ын онгоцны буудал дээр өлсгөлөн зарлан аргаа барьж буй Монголчуудын хажуугаар төрийн түшээд нь дугаарлал дайран ирсэн. Тодруулбал УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд эхнэр Б.Хонгорзулын хамт өчигдөр МИАТ-ийн онгоцоор ирсэн баримтыг зариг ил болгосон юм. 


Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нь намынхандаа болоод УИХ-ын гишүүдэд  эхнэр нь хүнд өвчтэй учир ийнхүү ирэхээс өөр арга байгаагүй гэж тайлбарлажээ. Цаашаа нэг өөр зүйл яриад наашаа худал ярьжээ. Тодруулбал ЭРГЭЛТ.МН сайтад өгсөн түүний тодруулгыг бүрэн эхээр нь хүргэе. 

-Таныг өчигдөр шөнө БНСУ-аас ачаа тээврийн онгоцоор эх орондоо ирсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Буруу, ташаа мэдээлэл гарсан байна. Би өчигдөр шөнө ачаа тээврийн онгоцоор эх орондоо ирээгүй. БНСУ руу эрүүл мэндийн шалтгаанаар яваад, шинэ оны өмнө тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн. Миний тусгаарлалтын хугацаа хэдийн дуусаад, УИХ-ын чуулгандаа оролцож байгаа.

-БНСУ-аас арваннэгдүгээр сард ирэх дөрөв, арванхоёрдугаар сард ирэх нэг, нийт тусгай үүргийн таван нислэгийг цуцалсан шүү дээ. Та яг хэдний онгоцоор ирсэн юм бэ?

-Хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Ямар ч гэсэн арваннэгдүгээр сарын сүүлч бил үү, арванхоёрдугаар сарын эхээр ирсэн.


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 6 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 6 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 9 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 10 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25