А.Үйлстөгөлдөрийн өрөөнд камер байрлуулсан Б мэдүүлэхдээ: Камераа өрөөнд нь мартсан байсан гэжээ

Өнөрцэцэг
2020/12/07

 Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх А.Үйлстөгөлдөрийн өрөөнөөс дуу, дүрс бичдэг жижиг хэмжээтэй камер олдсон. Энэ хэрэгт Засгийн газрын  холбооны ажилтан  Б-г холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас шалгаж эхэлсэн юм. 

ЗГ-ын мэдээлэл холбооны ажилтан Б нь мэдүүлэг өгөхдөө:


 ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын өрөөнөөс сүлжээ татах гээд А.Үйлстөгөлдөр зөвлөхийн өрөөнд байсан router-д тохиргоо хийсэн. Тэр үед өөрийн камерийг сүлжээний шилэн хайрцаг дотор нь орхиж мартсан байсан гэж хэлжээ.   Тэрээр ойролцоогоор 1 жил орчмын өмнө мартаж орхисон, тус камер нь ажиллагаагүй гэж мэдүүлсэн боловч анх олж илрүүлсэн интернетийн ажилчид камерыг залгаатай ажиллаж байсныг нь мэдүүлсэн байна.   ЕС-ын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн өрөөнд ойролцоох өрөөнүүдийн интернетийн сүлжээ бүхий модон хайрцаг байдаг ба жил орчмын өмнөөс уг хайрцгийг шилэн нүүртэй болгон сольж байжээ. Одоогоор ЗГ-ын холбооны ажилтан Б-г хуулийн байгууллагаас байцааж байгаа юм. Өнөөдрөөс Ерөнхий сайдын ажлын албаны 10 гаруй өрөөнд шалгалт хийхээр боллоо. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 7 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 7 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 11 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 11 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25