НИЙТ ЗУРГАА ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2020/11/04

  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилчдадаа 24 төрлийн тусламж, дэмжлэг, тэтгэлэг олгодог. Үүний нэг нь ажилчдад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж юм. Үүнд жилдээ 4-6 тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд дийлэнх хувийг гавьяаныхаа амралтад гарсан ахмадууд хүртдэг. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрт 10-аас дээш жил ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтан 8-24 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг нэг удаа авдаг. Ингээд тооцохоор нэг ажилтан дунджаар 100-аад сая төгрөгийн тусламж хүртэж байна. Байгалийн гамшиг, гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас гэр оронгүй болсон болон ажилтан анх удаа гэр бүлээ батлуулсан, шинээр хүүхэд мэндэлсэн тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог. Мөн үйлдвэрийн газрын ажилтан хүндээр өвдсөн үед цехүүд 300 мянга хүртэл, Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч 500 мянга хүртэл төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгодогт олон уурхайчин баярлаж явдгаа илэрхийлсэн юм.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 9 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 12 цагийн өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 12 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 12 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо Өчигдөр
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт Өчигдөр
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31