Ажилтан албан хаагчдыг ажлаас халж, чөлөөлөх хөдөлгөөн хийхгүй байх үүрэг өглөө

Өнөрцэцэг
2020/11/16

Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ нар аймгийн засаг дарга нартай цахим шуурхай хийлээ. Цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өглөө.

Баян-Өлгий аймагт гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах хүрээнд КОВИД19-ийн халдварт цар тахлын түргэвчилсэн оношлуур, эм, эмнэлгийн хамгаалах хувцас хэрэглэлийн нөөц бүрдүүлэх шаардлага буйг хэлж, УОК-оос дэмжлэг хүслээ. Өмнөговь, Дорнод, Дорноговь зэрэг хилийн боомтууд бүхий аймаг орон нутгийн удирдлагуудад халдвар хамгааллын дэглэмийг холбогдох газруудад онцгой анхаарч сахин ажиллахыг санууллаа.


Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдалд хуулийн хүрээнд иргэдийн эрх ашгийг ханган, сахилга бат, хариуцлагыг чанд мөрдөн ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгож дараах чиглэлээр даалгавар өгөв.

- Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор сунгасан 181 дүгээр тогтоолын дагуу УОК-ын даргын нэгдсэн удирдлага дор нэг удирдлагаар ажиллах

- Мэдээллийг нэг урсгалаар олон нийтэд өгөх, халдварт цар тахалтай холбоотой аливаа сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-ээс бүрэн шинжилж, ЭМЯ-аас мэдээлсний дараа олон нийтэд нотлон мэдээллэх

- Отор нүүдлээр явж буй малчдаа байнгын мэдээллээр ханган, аюулгүй байдал, эрүүл мэндэд нь анхаарч, нутаг заан хязгаарлалт тогтоохгүй байх

- Орон нутгийн сонгуулийн дараах сум, орон нутгийн засаг дарга нарын томилгоог хуулийн хүрээнд ЗГХЭГ-тай уялдаа холбоотой ажиллаж, түргэн шийдвэрлэж дуусгах


- Ажилтан албан хаагчдыг ажлаас халж, чөлөөлөх хөдөлгөөн хийхгүй байх

- ЦУОШГ-аас гаргасан цаг агаарын төлөв байдлын мэдээллийг сайтар авч, ард иргэд, малчдад сэрэмжлүүлэг хүргэж, цаг агаарын аюултай үзэгдлээс үүсэх гамшгаас урьдчилан сэргийлэх

- Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдын ажиллах нөхцөл, аюулгүй байдал, хамгаалах, хувцас хэрэглэлийн хангалтыг бүрэн хийх

- Хот хоорондын зорчих урсгалд хяналт тавьж, хүнсний хангамжийг тасалдуулахгүйгээр хүнс, махны тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлж ажиллахыг тус тус үүрэг болголоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 6 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 6 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 9 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 10 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25