Ш.Оргил: 74 настай иргэн Ц-тэй хамт амьдардаг бэр нь Дархан хотруу зорчсон

Өнөрцэцэг
2020/11/12

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн 74 настай иргэнээс хоёр  удаагийн шинжилгээгээр коронавирус илэрчээ. Энэ талаар бид Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой холбогдож мэдээллийг тодрууллаа.

  • Танай аймгийн нэгэн настай иргэнээс коронавирус илэрсэн гэж үнэн үү?


  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ.  Тодруулбал 70 настай Ц   нь ач хүү бэрийн   хамт    дөрвүүлээ амьдардаг.  Иргэн Ц нь 2020 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдрөөс 38 хэмийн  халуунтай, толгой, хоолой өвдсөн, дотор муухайрсан гэсэн өгүүлэмжтэйгээр өрхийн эмнэлэгтээ ханджээ.  Тухайн өдрөөс хойш гурав хоногийн дараагаас буюу  энэ сарын 9-ний өдрөөс эхлээд аймгийн нэгдсэн эмнэлгээр үзүүлжээ.  Өнөөдөр аймгийн нэгдсэн эмнэлэг шинжилгээ авахад сэжигтэй гарлаа. Яг одоо Улаанбаатар хотруу сорьцыг ахин шинжлүүлэхээр явуулж байна.


  •   Иргэн Ц-гийн ойрын хавьтагчдыг олж тогтоов уу, хичнээн иргэнийг тусгаарлав?


  • Яг одоогийн байдлаар нэг ч иргэнийг тусгаарлаагүй байна. Ойрын хавьтагчдыг нь гэрийн хорионд байлгаж байна. Тухайн өвчтөнд үйлчилгээ үзүүлсэн эмч, эмнэлгийн ажилтнууд болоод гэр бүлийн хүмүүсийг нь гэрийн орчинд нь тусгаарласан байдалтай байна. Түүнтэй нэг гэрт амьдардаг бэр нь Дархан-Уул аймагруу зорчсон байгаа юм.


  • Иргэн Ц хаанаас халдвар авсан байж болох вэ, Тээврийн жолооч Д-тэй холбоотой юу?


  • Одоогийн байдлаар иргэн Д –тэй болоод мөн UB паласед болсон тоглолт үзсэн хүмүүстэй холбоотой биш байгаа. Хаанаас халдвар авсныг нь хэлж мэдэхгүй байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? 1 цагийн өмнө
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа 1 цагийн өмнө
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана 2 цагийн өмнө
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна 2 цагийн өмнө
АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд 2 цагийн өмнө
Иргэд: Шатахууны үнэ нэмэгдээд ч оочер буурахгүй, өвөл болж байхад хэцүү байна шүү дээ 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна 3 цагийн өмнө
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж 19 цагийн өмнө
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал 19 цагийн өмнө
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо 20 цагийн өмнө
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ 20 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой 21 цагийн өмнө
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу 21 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой 21 цагийн өмнө
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ Өчигдөр
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ Өчигдөр
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна Өчигдөр
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Говь-Алтай аймагт 16-наас хойш годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна Өчигдөр