ХӨСҮТ: Өчигдөр 644 хүнд шинжилгээ хийхэд 24 хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад 406 тохиолдол батлагдлаа. Тээврийн жолоочийн ойрын хавьтал 73 хүний 48-д нь шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Хоёрдогч хавьтал болох 171 хүнд вирус илрээгүй.