Төсвийн мөнгө жинхэнэ ЖДҮ-чдэд олдсонгүй


2021 оны Улсын төсвийн төсөлд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд төрөөс нэг ч төгрөг хувиарлаагүй бөгөөд шинээр санхүүжилт олгохгүйгээр зээлийн эргэн төлөлтөөс төслүүдийг санхүүжүүлэхээр тусгаад байгаа юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “ЖДҮ-ийн төслүүдийг зээлийн эргэн төлөлтийн мөнгөөр санхүүжүүлэх ёстой. Энэ салбарт нийтдээ 450-460 тэрбум төгрөг эргэлдэж байдаг. Үүнээс 200-гаад тэрбум төгрөг зээлийн эргэн төлөлтөөс эргэн орж ирж зээлд хуваарилагдах боломжтой” гэж тайлбарласан.

2016-2020 онд УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан байдаг.  Эдгээр гишүүд  ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа 2017 болон 2018 онд хоёр жил дараалан 250-950 сая, зарим нь 1.2-3.2 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан авсан нь баримтаар нотлогдсон байдаг. Зөвхөн УИХ-ын гишүүдээр тогтохгүй төрийн өндөр албан тушаалтнууд, хууль сахиулах хүчний байгууллагын өндөр хэргэм цолтнууд хүртэл энэ хэрэгт холбогдсон билээ.

Иргэдийн боломжийг хулгайлсан “ЖДҮ-гийн” гэх нэршилтэй энэ хэрэг олны анхааралд өртөөд, хууль шүүхийн байгууллагаас шалгасаар хоёр, гурван жилийн нүүр үзэж буй.

Тус сангийн хөрөнгөнөөс зээл аваад эргэн төлөөгүй 300 орчим аж ахуй нэгжид хугацаатай үүрэг өгч, зээлээ эргэн төлөхгүй бол олон нийтэд зарлана гэж байсан.  Дээрх 300 компани 2009 оноос хойш 140 орчим тэрбум төгрөгийг зээлсэн ажээ. УИХ 2021 оны төсвийг хэлэлцэж байгаатай холбогдуулан зарим УИХ-ын гишүүд ирэх оны төсөвт ЖДҮ-г дэмжихэд нэг ч төгрөг тусгаагүй байгааг шүүмжилж байна. Гэтэл зээлээ төлөөгүй 300 аж ахуй нэгжийн асуудлыг огт хөндсөнгүй.

2006 оноос хойш улсын төсвөөс ЖДҮ-г дэмжих зорилгоор нийт 862 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Гэтэл эдгээр мөнгөний хэдэн хувь нь яг жинхэнэ эзэддээ хүрсэн бэ гэдэг нь өнөөг хэр эргэлзээтэй байгаа юм. www.ikon.mn сайтын мэдээлж байгаагаар  2018 онд 211 аж ахуйн нэгжид 97 тэрбум төгрөгийн зээл олгож байсан бол 2019 онд 456 ААН-д 47 тэрбум төгрөг олгосон байна. Ард нь 1569 аж ахуй нэгж 238 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ гаргачихаад байгаа ажээ. Зээлээ төлөхгүй байгаа 300 аж ахуй нэгжийн 140 тэрбум төгрөгийг төлүүлбэл эдгээр аж ахуй нэгжийн 60 хувийн зээлийг нь шийдээд өгчих боломжтой байгаа юм. Ард нь хэчнээн ажлын байр, эдийн засгийн бүтээмж байгаа билээ.

Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт 62.263 аж ахуйн нэгжийн 800 мянга гаруй хүн ажилладаг. Манай нийт ажиллах хүчний 80 гаруй хувь нь хамаарч байгаа гэсэн үг. Гэтэл COVID-19-ийн цар тахал ЖДҮ эрхлэгчдийн 60 хувьд нөлөөлж, их хэмжээний аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, орлого нь буурсан гэсэн судалгаа байхад яагаад төсөв тусгасангүй вэ гэдэг нь шүүмжлэл дагуулаад эхэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.12 ПҮРЭВ № 219 (6444)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? 2 цагийн өмнө
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа 3 цагийн өмнө
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана 4 цагийн өмнө
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна 4 цагийн өмнө
АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд 4 цагийн өмнө
Иргэд: Шатахууны үнэ нэмэгдээд ч оочер буурахгүй, өвөл болж байхад хэцүү байна шүү дээ 5 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна 5 цагийн өмнө
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж 21 цагийн өмнө
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал 21 цагийн өмнө
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо 22 цагийн өмнө
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ 22 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой 23 цагийн өмнө
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу 23 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой 23 цагийн өмнө
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ Өчигдөр
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ Өчигдөр
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна Өчигдөр
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Говь-Алтай аймагт 16-наас хойш годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна Өчигдөр