COVID-19: Сэрэмжтэй байя, аюул ойрхон байна

О.Шүрэнцэцэг
2020/11/10

Найман сарын өмнөх энэ өдөр буюу гуравдугаар сарын 10-нд Францын иргэнээс халдвар илэрч, Монгол Улсад COVID-19-ийн анхны тохиолдол бүртгэгдэж байв. Энэ мэдээ хэвлэл мэдээллээр цацагдаж эхлэв үү, үгүй юу хүмүүс сандралдаж, хүнсээ нөөцөлж, үүнийг даган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Монголчууд вирусаас айж, гудамжинд таарсан хүн бүр масктай, ихэнх хүн гэрээс гарахаа больж хот нэг хэсэг нам гүм болсон.

Гэвч өнөөдрийн байдлаар манай улсад 368 тохиолдол бүртгэгдэж, дотоодоос буюу халдвартай  өвчтөнийг эмчилж байсан сувилагчаас  халдвар илэрчихээд байхад цочирдож байгаа хүн нэг ч алга. Гэтэл дэлхийд 50 сая хүн халдварлаж, 1.2 сая хүн амиа алдаж, коронавирусын хоёр дахь давалгаа Европ тивийг тэр дундаа манай хойд хөрш ОХУ-г донсолгож эхлэв. Тухайлбал, тус улсад ням гаригт 21798 хүн шинээр халдвар авч, 256 хүн нас барлаа. Өмнөх өдөр нь 20396 хүн халдвар авч, 364 хүн нас барсан.  ОХУ-ын 85 бүс нутагт 1.7 сая хүн халдвар авч, 30 мянга гаруй хүн нас барлаа. Бидэнтэй хил залгаа улсад халдварын тохиолдол аравдугаар сараас эрс нэмэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тэд халдварыг дарж чадсангүй.

Манай улс энэ сарын 6-8-нд 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс халдвар илэрсний зургаа нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч байгаа нь аюул бидэнд тун ойрхон буйг сануулж байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү анхааруулсан юм.  Учир нь өчигдөр Буриад улсад 232 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 13667 хүн халдвар авсан талаар  тус улсын Тамгын газар мэдээлэв. Энэ тохиолдлын 61 хувь буюу 8385 нь Улаан-Үд хотын оршин суугчид байгаа нь биднийг сэрэмжтэй байхыг анхааруулсаар байна. Улаан-Үд хотын эрчимт эмчилгээний тасагт 117 хүн эмчлүүлж байгаагийн 58 нь 65-аас дээш насных, уушги орлуулах аппаратад 69 хүн орсны 33 нь 65-аас дээш насныхан байна.  Буриадад өчигдөр таван хүн нас барснаар  тус улсын 245 иргэн COVID-19-ийн улмаас амиа алдлаа. Мөн өчигдөр манайтай хил залгаа Алтайн Бүгд Найрамдах улсад 127, Тувагийн Бүгд Найрамдах улсад-96, Алтайн хязгаарт-231  тохиолдол бүртгэгдсэн нь сэрэмжээ алдаж, тайвширч болохгүйг анхааруулж байна.

Ийн хөрш зэргэлдээ хотуудад өдөрт 200 гаруй хүн шинээр халдвар авч,  Алтанбулагийн боомтоор тээвэр хийж байгаа жолоочдоос  өдөр бүр шахам халдвар илэрч байгаа нь COVID-19 Монгол Улсад тархах аюул маш ойрхон байгаагийн дохио юм. Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан “ОХУ-ын нутаг дэвсгэр, тэр тусмаа манай улстай хил залгаа газруудад нөхцөл байдал тун хүнд байна. Алтанбулаг боомтоор ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд ачаагаа галт тэргээр зөөхгүй бол эрсдэл өндөр байна. Магадгүй өндөр эрсдэл удахгүй аюултай байдал руу шилжиж болзошгүй” гэсэн юм. Үүнээс гадна манай улсын тусгай үүргийн онгоц  энэ сард Токио руу хоёр, Сөүл рүү тав, Франкфурт руу нэг удаа ниснэ. Гэтэл БНСУ-д сүүлийн хоёр долоо хоногт халдварын тохиолдол 34 хувиар нэмэгдэж, Герман энэ сарын 2-ноос хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа юм. Энэ нь манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдлын тоо нэмэгдэж болзошгүйг харуулж байна. Иймээс аюул ойрхон байгаа тул сэрэмжтэй байя.

Манай улсын тусгай үүргийн онгоц  энэ сард Токио руу хоёр, Сөүл рүү тав, Франкфурт руу нэг удаа ниснэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Татварын өрөнд орсон татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийг газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 7 цагийн өмнө
Ч.Чойжилсүрэн: Дараагийн засгийн газарт орохоо шийдээгүй 9 цагийн өмнө
Б.Батцэцэг: Би ерөнхий сайд болохгүй, бодож ч байгаагүй, хүмүүсийг хооронд нь хагралдуулах гэсэн зорилготой байх 9 цагийн өмнө
Н.Учрал: Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр ажилласан 9 цагийн өмнө
П.Наранбаяр: Боловсролыг дэмжих жилийг улам сайжруулаад яваасай 10 цагийн өмнө
Г.Амартүвшин: Цахилгааны үнээ нэмсний ачаар цахилгаан станцуудын байдал дээрдсэн 10 цагийн өмнө
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно 10 цагийн өмнө
Элсэлтийн шалгалт энэ сарын 18-21-ний өдрүүдэд үргэлжилнэ 11 цагийн өмнө
ЭМЯ: ХСҮТ-д хоёр сар хүлээгддэг байсан туяа эмчилгээг хоёр хоногт авдаг боллоо 11 цагийн өмнө
ГХЯ: 2023 онд холбогдох дэмжлэгийг үзүүлж шийдвэрлэсэн 11 цагийн өмнө
Монголын хууль тогтоогчид мөдхөн гаатай тамхийг хориглохоор зэхэж байна 12 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 12 цагийн өмнө
Хятад болон Өвөрмонголын зах зээлд Лапша гоймонгийн эрэлт тогтмол өссөөр байна 13 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 14 цагийн өмнө
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана 14 цагийн өмнө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 14 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө бага зэргийн бороо орно 14 цагийн өмнө
Пушкиний шүлгийг иш татсан – Хотын дарга андуурсан уу? Өчигдөр
“Бэрх” ОУ-ын сургуульд суралцах хүсэлтэй суралцагчдыг “Сонгон шалгаруулалт”-д урьж байна Өчигдөр