COVID-19-өөс сэргийлэх талаар Дюкан докторын оросуудад өгсөн зөвлөгөө

О.Шүрэнцэцэг
2020/11/09

Францын алдарт диетлогч Дюкан Оросуудад зориулж  COVID-19-өөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн байна. Тэрээр “Комсомольская правда” сонины сэтгүүлчтэй ярилцахдаа, юуны түрүүнд маскаа сайн зүүхийг зөвлөлөө. Үүний хажуугаар тэрээр өдөр бүр витамин С уудаг байна. Ингэхдээ нэг граммыг тогтмол, хоёр граммыг томуугийн дэгдэлт, өвчтэй хүнтэй харьцсан үед, гурван граммыг ханиадны шинж тэмдэг илэрсэн үед уудаг гэж ярьсан байна. Мөн ханиадны үеэр шарах шүүгээг 60˚С халаан, хатуу картон цаасыг нүхлээд тэр нүхээр нь халуун агаар амьсгалахыг зөвлөсөн байна. Түүнээс гадна зунаас эхлэн тэр витамин-Д ууж байгаа аж.

Жингийн илүүдэлтэй хүмүүсийг өөрийн диетийн аргаар турахыг зөвлөв. Учир нь илүүдэл жинтэй, чихрийн шижинтэй хүмүүс хүндээр Ковидоор өвдөж байгаа юм. Дюканы хэлснээр 50-иас дээш насны эдгээр шинж тэмдэгтэй хүмүүс эрсдэлт бүлгийхэн гэв. Хоёр шалтгаанаар хүн жин нэмдэг байна. Буруу хооллож хурдан нүүрс усыг авах, стрессээс болж хэт их идэх. Юун түрүүнд цагаан гурил, сахараас татгалзахгүй бол илүүдэл жингээс үүдэлтэй олон өвчнөөр өвдөх магадлалтай. Мөн тэрээр эрчүүд булчинлаг тул удаан таргалдаг ч, удаан жингээ хаядаг гэсэн байна.

Диетлогч өөрөө загас, тослог багатай сүүн бүтээгдэхүүн, улаан лооль, хаш, улаан байцаа, ногоон шош, мөөг, овъёосон гамбир, өөрийн бүрсэн тараг эзргийг хүнсэндээ хэрэглэдэг. Өдөр бүр 25 мин гүйдэг байна. Дюканы дэглэмийн гол зарчим нь уураг ихтэй, нүүрс ус багатай бүтээгдэхүүн хэрэглэх. Нүүрс ус биед орохгүй бол хүний бие энергийн эх үүсвэрээ өөрийн өөх тосноос авч эхэлдэг.

Эх сурвалж: www.lenta.ru


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 1 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 3 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 3 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 6 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 23 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23