Т.Мөнхсайхан: Боомтуудыг түр хугацаагаар яаралтай хаах саналаа УОК-д хүргүүлсэн

О.Шүрэнцэцэг
2020/11/07

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын асуудлаар яг одоо Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан нар холбогдох албаныхантай хуралдаж байна. 

Улсын Онцгой комиссын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Ковид-19 халдварт цар тахлын эсрэг бид бүтэн жил шахам хугацаанд тэмцэж байна. Төр, засгаас цаг үеэ олсон зөв шийдвэр гаргаж байсан учраас өнөөдрийг хүртэл бид дотооддоо алдаагүй ирсэн. Тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Бид яалт ч үгүй хилийн боомтууддаа анхаарал хандуулах ёстой. Тиймээс өнгөрсөн аравдугаар сараас эхлэн УОК болон ЭМЯ-аас Сэлэнгэ аймагт Молекул биологийн лабораторийг байгуулан PCR  болон Gene expert суурилуулан Цагааннуур, Боршоо боомтуудад давхар шинжилгээ хийж эхэлсэн. Үүний үр дүнд гурван хоногийн хугацаанд 64 хүнд шинжилгээ хийхэд хоёр тохиолдол илэрсэн. Зөвхөн эхний шинжилгээгээр. Хоёр дахь шинжилгээгээр 20 хувь нь илэрч байгаа үзүүлэлт гарсан. Тиймээс ЭМЯ-аас дээрх боомтуудыг түр хугацаагаар яаралтай хаах саналаа УОК-д хүргүүлсэн. Одоо дэлхий нийтэд цар тахлын хоёр дахь давлагаа эрчимтэй тархаж, улмаар манай хөрш ОХУ тэр дундаа хил залгаа Хиагт, Наушки зэрэг суурингуудад батлагдсан тохиолдлууд өдөр бүр нэмэгдэж байгаа нь ийнхүү нөхцөл байдлыг өөрчлөхөд хүргээд байна. Энэ хүрээнд холбогдох албаныхан Алтанбулагийн боомтод ажилласан. Эрсдэлийн, халдвар хамгааллын бүх талын тооцооллыг хийсэн. Судалгаагаар Алтанбулагийн боомтоор олон нийтийн хүнс, ахуйн хэрэглээнд асуудал үүсгэхээргүй бараа, бүтээгдэхүүнүүд орж ирж байна хэмээн үзэж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус боомтыг түр хугацаанд хаах саналыг дэмжиж байна.
Цаг үеэ олсон, олон талын нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргах ёстой. Нөхцөл байдал улам хүндэрч байна. Одоо бид цаг алдахгүй байх нь чухал. Одоо бид тандалт хийж, бүх талын урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч байна.  Энэ их өндөр эрсдэлийг бид тооцоолж ажиллах нь чухал. Одоо хамгаалалт, тусгаарлалтад ажиллаж буй бүх алба хаагчдаа хамгаалах, урьдчилан сэргийлэхэд байгаа бүх боломжоо дайчилна” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 1 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 3 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 3 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 6 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 23 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23