Алтанбулаг хилийн боомтоор Монгол улсаас гадна 15 орны жолооч ачаа тээвэр хийж байна

О.Шүрэнцэцэг
2020/11/07

Сэлэнгэ аймгийн онцгой комиссын гишүүд нөхцөл байдлыг танилцуулж, саналаа УОК-д хүргүүллээ. 

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од хэлэхдээ “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 155 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 118 тохиолдол нь эх орондоо ирж байгаа иргэд, 37 тохиолдол нь ачаа тээврийн жолооч байна. Өнөөдрийн байдлаар 306 иргэнийг ажиглалтын 16 байранд, 143 иргэнийг тусгаарлах 5 байранд тусгаарлаж байна. Нийт иргэдийн 186 нь эмэгтэй, 323 нь эрэгтэй. Алтанбулаг хилийн боомтоор Монгол улсаас гадна 15 орны жолооч ачаа тээвэр хийж байна. Жолооч нар 8 цагаас оройн 20 цагт  Монгол улсын хилээр орж, Алтанбулаг боомтын хилийн улаан бүсэд машин дотроо байрладаг ба орой бүр аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборант 18.00 цагаас 22.00 цагийн хооронд очиж шинжилгээг авдаг. Хилээр орж ирсэн иргэд, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, талбайд халдваргүйтгэл хийж буй Мал эмнэлэг, Зоонозын өвчин судлалын 2 багийн 7 мэргэжилтэн нь нийт 869 удаагийн дуудлагад үйлчилсэн ба 55 галт тэрэг, 2462 ачаа тээврийн автомашин түүнчлэн 101 аж ахуй нэгж, албан байгууллага, нийтийн эзэмшлийн 365.811 мкв талбайд халдваргүйжүүлэлт хийж ажилласан. Алтанбулаг хилийн боомтоор хүний бөөгнөрлийг үүсгэснээр халдвар тараах нөхцөлийг бүрдүүлж, эрсдэлтэй нөхцөл байдалтай байна” хэмээн танилцууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 1 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 3 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 3 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 6 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 23 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23