Ш.Оргил: Бараа бүтээгдэхүүнийг заавал хилээр нэвтрүүлэх шаардлага байна уу энэ эрсдэлтэй цаг үед

О.Шүрэнцэцэг
2020/11/07

Сэлэнгэ аймгийн онцгой комиссын гишүүд нөхцөл байдлыг танилцуулж, саналаа УОК-д хүргүүллээ. 

Ажлын хэсгийн танилцуулгын дараа Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил  “Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос цар тахлын үед шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Цаг тухай бүрт нь УОК-д хариу арга хэмжээ авах саналаа хүргүүлж ажиллаж байна. Алтанбулагийн боомтын шалган нэвтрүүлэх хэсэгт өдөрт 30 авто машин нэвтэрдэг. Үүнд ачигч хийж буй 150-аад хүний халдвар хамгаалал, хувцас хэрэглэлээ солих, өмсөх асуудал их хөндөгдөж байна. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг яаралтай шийдвэрлэх. Үүнээс гадна ачаа тээвэрлэлт дээр ажиллах хүний нөөцөө анхаармаар байна. Мөн өргөн хэрэглээний биш бараа бүтээгдэхүүнийг заавал хилээр нэвтрүүлэх шаардлага байна уу энэ эрсдэлтэй цаг үед. Өнөөдөр хилээр чипс, бохь, зайрмаг, тахианы мах, гахайн мах, хатаасан жимс зэрэг бүтээгдэхүүн ихэвчлэн орж ирж байна. Эдгээр бүтээгдэхүүний төлөө бид ийм их эрсдэл үүрэх хэрэг байна уу.  Бид бараатай биш, халдвар хамгааллаа л нэн түрүүнд тавих нь чухал. Зөвхөн барааны шалган нэвтрүүлэхэд ажиллаж буй хүмүүсийн халдвар хамгааллын хэрэгсэлд өдөрт 10 орчим сая төгрөгийг зарцуулж байна. Сард 300-аад сая төгрөгийг онцгой комиссоос гаргаж байна. Тиймээс аймгийн онцгой комиссоос Алтанбулагийн боомтыг түр хаах саналыг УОК-д хүргүүлж байна” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 1 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 3 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 3 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 6 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23