“Парламент-30” шатрын тэмцээн эхэллээ

О.Шүрэнцэцэг
2020/11/07

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Улсын Бага Хурал болон үе үеийн Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнуудын дунд шатрын “Парламент-30” тэмцээн /2020.11.07/ эхэллээ. Тэмцээнийг нээж УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан үг хэллээ. Тэрбээр Байнгын ажиллагаатай Парламентын 30 жилийн ойд зориулсан зохиож буй арга хэмжээний салхийг оюуны спортоор эхлүүлж байгааг дурдаад, Монгол Улсын Их Хурал оюуны спортын хаан болох шатрын спортыг ивээлдээ аван нийт орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр  онцгой анхаарч Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2013 оноос хойш 8 удаа амжилттай зохион байгуулсныг тодотгож тэмцээнд оролцогчдод амжилт хүсэв. Эхний нүүдлийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Улсын Бага Хурлын гишүүн Д.Ламжав  нар нүүж тэмцээнийг эхлүүллээ. 

Байнгын ажиллагаатай парламентын ойд зориулсан энэхүү тэмцээн нь хоёр дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд 2015 онд 25 жилийн ойгоор анх удаа зохиогдож байв.  “Парламент 2015” тэмцээнд Улсын Бага Хурлын гишүүн, спортын мастер Д.Ламжав түрүүлж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Д.Лүндээжанцан нар мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. 

“Парламент-30” тэмцээнд нийт 40 шатарчин оролцож байна. Шатрын олон улсын хэмжээний мастер цолтой 1, спортын мастер-3, дэд мастер-3 оролцож байгаа бөгөөд Монголын Шатрын Холбооны шатарчдын рейтингийн жагсаалтанд албан ёсоор бүртгэлтэй, чансаа бүхий 10 гаруй шатарчин өрсөлдөж байна.

Сонирхуулахад 2017, 2018 онуудад долоо дахь удаагийн Улсын Их Хурлын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” тэмцээнийг 2 удаа зохиоход, УИХ-ын эрхэм гишүүн Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг, Л.Энхболд, Ц.Нямдорж, Б.Пүрэвдорж, Ё.Баатарбилэг нар медаль хүртэж байжээ.

Мөн  шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд  “Оюунлаг түшээ” тусгай шагналыг Ц.Оюунбаатар (2013), Х.Болорчулуун (2015, 2020), Г.Занданшатар (2017), Б.Пүрэвдорж (2018, 2020), Б.Саранчимэг (2018) нар тус тус хүртэж байв  хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 1 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 3 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 3 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 6 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 23 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23