Халтираа, гулгаа үүсэхээс сэргийлэхээр 3227 тонн давс, 4175 тонн бодис нөөцөлжээ

О.Шүрэнцэцэг
2020/11/07

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангасан  талаар  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн  хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүдийн хэмжээнд нийт 1356 арга хэмжээг төлөвлөж ажилласан. Төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 99.2 хувийн биелэлттэй байгааг хотын  Ерөнхий менежер хэлэв. Улмаар цахилгаан  дулаан хангамж, усан хангамж,ариутгал, үерийн далан хангамж болон автозамын чиглэлд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тэрбээр өглөө.

Өнгөрсөн өвөл нийслэлийн хэмжээнд зам, замын байгууламжид  халтираа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1976 тонн давс, 3996.5 тонн бодис хэрэглэж байжээ.

Тодруулбал, нийслэлийн есөн дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудын давс, бодисын үлдэгдэл нөөц бүрдүүлэлт өнгөрсөн долдугаар сарын байдлаар нийт 813 тонн давс, 443 тонн бодис байсныг нэмэгдүүлж, аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 3227 тонн давс, 4175 тонн  бодис нөөцлөөд байна. Өнгөрсөн өвөл нийслэлийн хэмжээнд зам, замын байгууламжид  халтираа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1976 тонн давс, 3996.5 тонн бодис хэрэглэж байжээ.

Харин дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн энэ хүрээнд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг  эрчимжүүлж,  нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, цахилгаан халаалтад хамруулж, гэр хорооллын зарим хэсгийг төвлөрсөн дулаанд холбосон байна. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлж, нөөц бүрдүүлэх ажлыг гурван сарын турш зохион байгуулжээ. Энэ онд сайжруулсан түлшний 484 борлуулалтын цэг, 30 хангамжийн бааз ажиллах бөгөөд дундын 35 баазад нийт 95 мянган тонн түлш нөөцлөөд байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 1 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 3 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 3 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 6 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23