​Хүүхдүүдэд амьдрал бэлэглэх "Зүрх мартахгүй" төслийн тухай мэдэх ёстой 7 зүйл

О.Шүрэнцэцэг
2020/11/06

Зүрхний төрөлхийн гажиг дэлхий нийтэд түгээмэл тохиодог бөгөөд манай улсад ч мөн мэс засалд зайлшгүй орох шаардлагатай зүрхний гажигтай хүүхэд олон байдаг байна. Гэвч санхүүгийн байдлаас, мөн ийм төрлийн мэс заслыг тогтмол олноор нь хийх боломжгүйн улмаас олон хүүхэд удаан хүлээх хэрэгтэй болж, эсвэл гадаадаас эмч, тусламжийн баг ирэхийг хүлээдэг байсан юм. Харин энэ байдалд гэгээ авчирсан нэгэн сайхан үйл явдал болж байгааг та мэдсэн үү? “Зүрх мартахгүй” төслийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг энэ оны тавдугаар сард эхлүүлж, маш олон хүмүүсийн тусламж дэмжлэгтэйгээр олон хүүхдийг эмчлээд байна. Энэ тухай мэдээллийг хүлээн авна уу.

1. Ийм төрлийн хагалгаа бараг хийгддэггүй байсан.

Энэ төрлийн мэс заслыг Монгол улсад тэр болгон хийдэггүй байснаас гадна мэргэжлийн эмч, хамт олон, багаж төхөөрөмж дутмаг байснаас шалтгаалан хүүхдүүд мэс засалд тогтмол орж чаддаггүй байлаа. Дээрээс нь Коронавирусын халдвар дэлхий дахинд тархсанаас болоод гадаадын эмч, хамт олон ирж мэс засал хийхгүй байсан юм.

2. Гэхдээ энэ байдал өөрчлөгдсөн!

УБ Сонгдо эмнэлгийн Ерөнхий захирал, Зүрх судасны мэс засалч Б.Болдсайхан эмчийн санаачлагаар энэхүү төсөл эхэлсэн бөгөөд өөрөө багаа бүрдүүлэн, хүүхдүүдэд энэхүү хүнд хэцүү ажилбар бүхий мэс заслыг хийж эхлэхээр шийдсэн байна. 2020 оны тавдугаар сараас тэдний энэхүү төсөл эхэлсэн. 


3. Нэг мэс заслын зардал манай улсад хамгийн хямд буюу 10 сая төгрөг болдог.

Энэхүү том хагалгааг хийхэд маш их ур чадвар, цаг хугацаа шаарддагаас гадна зардал өндөр байдаг. Мэс засалд орохоор түгээмэл зорьдог БНХАУ-д 40-60 сая, Туркт 65-80 сая, Тайландад 50-100 сая, БНСУ-д 80-240 сая төгрөгөөр хийгддэг энэхүү томоохон мэс засалд дотооддоо хамгийн хямдаар орох боломжтой байгаа ч тэр болгон энэ мэс засалд орох боломж айл бүрийн хүүхдэд байдаггүй. Харин энэхүү төсөл тэдгээр хүүхдэд боломж олгож, эрүүл саруул болоход нь тусалж байна.

4. Төслийг "бодит" болгосон хүмүүс.

Энэхүү төсөлд хандив өргөж, өөрсдийн зүгээс туслалцаа үзүүлж буй олон хүн, албан байгууллагууд бий. Саяхан гэхэд нэгэн настай эмэгтэй хувийн зүгээс 100 мянган төгрөгийг хандивласан гэнэ. Харин хамгийн ихээр онцлох газар нь Голомт банк ажээ. Анх төслийг эхлүүлэхээр мэдэгдэх үед 3 хүүхдийн мэс заслын төлбөрийг бүрэн даахаар болж, цаашид төслийн албан ёсны хамтрагчаар ажиллахаар болсон байна. 


5. 2027 он гэхэд...

Одоогийн байдлаар 40 гаруй хүүхдэд мэс засал хийгээд байгаагаас бүгд амжилттай болоод байна. Тэд цаашид 2021 он гэхэд 100 хүүхэд, 2027 он гэхэд 1000 хүүхдийг мэс засалд оруулж, бүрэн эдгээх болно гэдгээ хэлсэн юм.


6. Орон нутгийн аялал.

Хот суурин газрын хүүхдүүд эмнэлэгт үзүүлж, оношлуулж, мэс засалд хамрагдахад илүү боломжтой байдаг бол орон нутгийн, алслагдсан аймаг суманд амьдарч буй хүүхдүүдэд энэ нь бэрхшээлтэй билээ. Харин төслийн хүрээнд эмч болон мэс заслын багийнхан нийт 9 удаа орон нутгаар айлчилж, 850 гаруй хүүхдэд үнэгүй үзлэг шинжилгээ хийсэн байна. 


7. Та ч бас энэ төслийн нэг хэсэг болох боломжтой. Хүүхдүүдэд амьдрал бэлэглэх энэхүү төсөлд та ч бага гэлтгүй хандив өргөж, нэгэн хэсэг нь болох боломжтой юм шүү. Жишээ нь SocialPay аппликэйшнээр дамжуулан шууд хандив өргөх боломжтойгоос гадна эсвэл Шоппи сайт дээр хандивын тусгай хэсгийг нээсэн байгаа. Та ЭНД дарж хандиваа өргөөрэй. Мөн тусгай дансанд нь шууд мөнгөө шилжүүлэх боломжтой юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 1 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 3 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 3 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 6 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23