Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ

О.Шүрэнцэцэг
2020/11/05

Ухаалаг утас байхад л мөнгө шилжүүлэх, байрны төлбөрөө төлөх, кино тасалбар авах зэрэг бүхий л үйлчилгээг хормын дотор хаанаас ч хурдан авдаг болж, бэлэн мөнгөний хэрэглээ улам бүр хумигдсаар байна. Гэвч дижитал хэрэглээ ийнхүү эрчимжих тусам хэрэглэгчид цахим орчны мэдлэгээ сайжруулж, анхаарал болгоомжоо нэмэгдүүлэх шаардлага ч дагаад өсөх болжээ.

Банкнуудын хувьд цахим халдлага илрүүлэх системүүдийн тусламжтайгаар 24/7 байдлаар байнгын тасралтгүй үйл ажиллагаа явуулж, гадны халдагч этгээд банкны системд халдахаас хамгаалж, хариу үзүүлэх кибер аюулгүй байдлын баг ажиллаж байдаг учраас банк руу халдах боломжгүй бараг л юм. Харин халдагч этгээдүүд нь иргэдийн хайхрамжгүй, болгоомжгүй байдлыг ашиглан цахим орон зай руу нь халдаж хувийн мэдээллийг хулгайлан  санхүүгийн хохирол учруулах тохиолдол ихсэж байна.

Цахим халдлагад өртөж болзошгүй түгээмэл алдаанууд:

  1. Интернэт банк болон и-мэйлийн нууц үгийг хялбар байдлаар зохиох.
  2. Нийгмийн сүлжээ буюу фэйсбүүк ашиглан танил найз нөхөд тань үл мэдэх шалтгаанаар мөнгө зээлүүлэхийг хүсэх
  3. Хувийн мэдээлэл буюу гар утасны дугаарыг тань лавлаж асуух
  4. Таны гар утсанд ирсэн нууц үг, олон оронтой нууц код зэргийг явуулахыг ятгах
  5. Нийгмийн сүлжээгээр ирсэн эх сурвалж тодорхой бус сонирхол татахуйц мэдээ мэдээллийн линк дээр дарах
  6. Бусдын гуйлтаар банкны карт болон дансаа ашиглуулах

Энгийн зүйл мэт боловч залилан үйлдэж буй гэмт этгээдүүд дээрх аргуудыг ашиглан нийгмийн сүлжээ, имэйл рүү тань хандсанаар нууц мэдээлэл хулгайлж байгаа олон тохиолдол гарч байна. Иймээс олон нийтэд цахим орчих дах залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилготойгоор Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Голомт банк хамтран зохион байгуулж буй “Ятгах тусам нягтал - 2” аяны хүрээнд иргэн танд зориулан цахим залилангаас сэргийлэх зөвлөмжүүдийг хүргэж байгаа.

Иргэд та бүхнийг цахим халдлагад өртөж, санхүүгийн эрсдэлд орохгүйн тулд цахим орчинд үйлдэл хийхээсээ өмнө тухайн мэдээллийг шалгаж, давхар баталгаажуулах арга (Two Factor Authentication) ашиглаж хувийн мэдээллээ хамгаалан Ятгах тусам нягтлахыг уриалж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 49 минутын өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 1 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 3 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 3 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 23 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23