Халаасны хулгайн 50 орчим хувь нь автобусанд үйлдэгддэг

О.Шүрэнцэцэг
2020/11/04

Нийтийн тээврийн автобусанд суурилуулсан камерт хийсэн шалгалтын дүнг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн байранд өнөөдөр танилцууллаа. Энэ оны эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 2300 орчим халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний 49.7 хувь нь буюу 1175 нь автобусны буудал, нийтийн тээвэрт үйлдэгджээ. 

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч Н.Батцэнгэл "Энэ оны эхний  арван сарын байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол 2837 бүртгэгдсэн. Үүнээс 1783 нь гэмт хэргийн шинжтэй, 1054 нь зөрчлийн шинжтэй байна. 300 мянган төгрөгөөс дээш хохиролтой бол эрүүгийн хэрэг үүсгээд хэрэг бүртгэл нээдэг. Харин 300 мянгаас доош хохиролтой бол зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Халаасны хулгайн гэмт хэргээр алдагдаж байгаа эд зүйлийн 98 хувь нь гар утас байна. Үлдсэн хоёр хувь нь бичиг баримт, карт зэрэг юм" гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 48 минутын өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 1 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 3 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 3 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 23 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23