Хорих ангид амиа алдсан Л.Бямбаа агсны хэрэгт хариуцлага алдсан гэх ажилтнуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо

О.Шүрэнцэцэг
2020/11/03

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулагдаж байсан хуульч, шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан таван хүнийг сэжигтэн, яллагдагчаар татаад байгаа юм.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн ажилтнууд болох Г.Сүхболд нарын таван шүүгдэгчид холбогдох хурал хоёр өдөр үргэлжилж, шийдвэрээ гаргажээ.

Анхан шатны шүүхээс “шүүгдэгч нарын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон” гэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж “гэмт хэргийн шинжгүй“ үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Сүхболд нарын таван шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Хэргийг сануулахад, 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр ШШГЕГ-ын Урьдчилан хорих 461-р ангид 48 цагийн хугацаанд саатуулагдахаар ирсэн гавьяат хуульч Л.Бямбаа нь суллагдахаасаа хоёр цагийн өмнө хөхний даруулгаараа амиа егүүтгэсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн байдаг.


Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 48 минутын өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 1 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 3 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 3 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 23 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23