Улаанбадрах суманд төрсөн гажиг төлийн асуудлыг Тагнуулын байгууллага шалгаж байна

Өнөрцэцэг
2020/07/19

2020 оны тавдугаар сарын 31-нд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт малчин н.Энхжаргалын хотонд гурван чихтэй, дундаа нэг нүдтэй хурга гарсан. 


Гажиг төрсөн хурганы толгойг Улсын мал эмнэлгийн төв лабораторьт шинжлүүлэхээр ирүүлсэн боловч өнөөг хүртэл хариуг нь гараагүй байгаа талаар бид өмнө нь мэдээлж байв. 

Мөн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт 2020 оны хоёрдугаар сард толгойгүй ишиг гарсан. 



2019 оны гуравдугаар сарын 4-нд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт малчин н.Энхбатын хотонд найман хөлтэй ишиг гарсан. Малчин айл нь төлийг гарангуут нь буюу гуравдугаар сарын зургааны өдөр нь Аймгийнхаа мал эмнэлгийн газарт шинжлүүлэхээр өгсөн аж. Гэтэл өнөөг хүртэл юунаас болж гажиг төл гараад байгааг хэн ч тодорхойлж чадаагүй байна. 



2020 оны гуравдугаар сарын 29 нд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт н.Уранбадрахын хотонд дөрвөн чихтэй, найман хөлтэй, нүүргүй ишиг гарчээ. Мөн л аймгийнхаа Мал эмнэлгийн газарт үхсэн ишгийг аваачиж шинжлүүлэхээр өгсөн боловч хариу нь мөн л гараагүй байгаа аж.


Нүд хальтрам төрхтэй гажиг төл мал гарсаар байхад учир шалтгааныг нь өнөөдөр хэн ч тодорхойлж чадахгүй байна. Төл мал яагаад ийм гажиг гараад байгаа талаар Тагнуулын ерөнхий газраас шалгаж байгаа гэх мэдээллийг бидэнд эх сурвалж өгсөн. Учир нь тус газрыг хэн нэгэн зориудаар хордуулсан байх магадлалтай хэмээн үзэж байгаа аж.


 Нутгийн малчдын хувьд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажилладаг "Бадрах энержи" ХХК-ийн ураны туршилтын олборлолтын үйл ажиллагаатай холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. 



Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нь ураны үйл ажиллагаа явуулж буй компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой гэх байр суурийг илэрхийлж байна.  

Сурвалжилсан Н.Өнөрцэцэг, Э.Сугарсүрэн 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй 13 минутын өмнө
ЦЕГ: Toyota Prius автомашин ус зайлуулах хоолой мөргөж, онхолдсон ослын улмаас 15 болон 16 настай хоёр охин амиа алдсан 18 минутын өмнө
А.Чагцал: Хөхний хавдрын гуравдугаар шатанд хүрсэн байсан ч амьд байгаадаа талархаж байна 23 минутын өмнө
Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 32 минутын өмнө
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь 15 цагийн өмнө
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 15 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? 15 цагийн өмнө
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ 15 цагийн өмнө
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ 17 цагийн өмнө
Сарын 4.5 хувийн хүү хэтрүүлсэн ББСБ-уудын тусгай зөвшөөрлийг цуцална 17 цагийн өмнө
Чингис хаан ба монголчуудын ертөнц үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 19 цагийн өмнө
Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ 19 цагийн өмнө
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа 21 цагийн өмнө
Архангайд нуурын мөс цөмөрч, “Приус-30” машинтай явсан хоёр иргэн усанд унажээ 21 цагийн өмнө
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ 21 цагийн өмнө
Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зарим сумдаар цас орж, цасан шуурга шуурна 21 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 22 цагийн өмнө
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ Өчигдөр
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ Өчигдөр