Хурдан морьдыг хулгайлж, буудаж алжээ


-Танайх адуугаа алдсан гэсэн. Хэдэн тооны адуу, хэдийгээр алдсан бэ?

 -Дөрөв хоногийн өмнө 20-иод тооны адуугаа алдлаа. Адуу урт хөлийн амьтан учраас идээшихээр явжээ гэж горьдож байтал буудаж алсныг нь өнөөдөр (өчигдөр) мэдлээ.

-Яаж мэдсэн бэ? 

-Хуучин 22-ын товчоон дахь 1000 машины захаас урагш эзгүй хашаануудын хажууд төмөр зам байдаг юм. Тэр төмөр замын хажуугийн хонхорын сараалжин хашаан дотроос морьдынхоо толгойг олсон. Тэр хавьд амьдардаг хүмүүс гэдэс дотрыг нь цувуулсан адууны сэг олж, цагдаад мэдэгдсэн байна лээ. Биднийг хэргийн газарт очиход хашаа цоожтой байсан тул бид цоожыг нь эвдэж орсон. Хориод адууны лав наймынх сэгийг олоод байна. Бүгдийг нь буудаж алсан байна лээ. Монгол хүн хэзээ малаа буудаж алдаг байлаа. Буудуулсан морьд хурдан удмынх байсан. Хүрэхээс ч хайран, зураг шиг л сайхан адуунууд байлаа. Үлдсэн морьдын толгой байгаагүй. Тэгэхээр хаа нэг тийш туусан байх. Шөнийн цагаар, үүр цайхаас өмнө найман адуу нядлаад ачна гэдэг нэг, хоёр хүний барах ажил биш.

-Энэ талаар цагдаагийн байгууллагад хэзээ мэдэгдсэн бэ. Ямар хариу өгсөн бэ?

 -Морьдоо алдсан тухай дуудлага уржигдар өгсөн. Тэр хавийн иргэд дуудлага өгснийг цагдаагийнхан  надад хэлээд “ирж шалга” гэсэн. Манай морьдын толгой мөн нь батлагдсан. Хулгайчид мэргэжлийн бололтой тамхины иш ч үлдээгээгүй байна лээ. Зарим морийг духанд нь тулгаж буудсан бол нэг хэсгийнх нь толгойг цөм цохьсон байсан. Гэдэс дотрыг нь энд тэндгүй цувуулж, махыг нь хашаан дээр тавьж, сэврээсэн байна. Наадам дөхсөн энэ үед цагдаа нар малын хулгай, дээрмийн зөрчилд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Увс аймагт 26 настай эмэгтэй мал хайж яваад сураггүй болжээ 29 минутын өмнө
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй 2 цагийн өмнө
ЦЕГ: Toyota Prius автомашин ус зайлуулах хоолой мөргөж, онхолдсон ослын улмаас 15 болон 16 настай хоёр охин амиа алдсан 2 цагийн өмнө
А.Чагцал: Хөхний хавдрын гуравдугаар шатанд хүрсэн байсан ч амьд байгаадаа талархаж байна 2 цагийн өмнө
Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2 цагийн өмнө
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь 17 цагийн өмнө
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? 18 цагийн өмнө
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ 18 цагийн өмнө
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ 19 цагийн өмнө
Сарын 4.5 хувийн хүү хэтрүүлсэн ББСБ-уудын тусгай зөвшөөрлийг цуцална 19 цагийн өмнө
Чингис хаан ба монголчуудын ертөнц үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 21 цагийн өмнө
Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ 21 цагийн өмнө
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа 23 цагийн өмнө
Архангайд нуурын мөс цөмөрч, “Приус-30” машинтай явсан хоёр иргэн усанд унажээ Өчигдөр
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ Өчигдөр
Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зарим сумдаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ Өчигдөр