ТӨРИЙН ЦАГДАА НАР ЭНГИЙН ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХОХИРООСОН ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДЭЖ БАЙНА

Өнөрцэцэг
2019/09/24

Өчигдөр буюу 2019 оны 9-р сарын 23-нд 18 цагийн орчимд Төв аймгийн Угтаалцайдам суманд тус аймгийн цагдаагийн хоёр албан хаагч энгийн иргэний амь насанд халдсан тухай мэдээлэл ирлээ. Хэргийн газраас мэдээллэхэд "Ёл тариа ХХК"-ийн захирал Г-г Угтаалцайдам сумаас цагдаагийн автомашиндаа суулган ойролцоо байдаг Атар сумруу согтуурлын зэргийг нь тогтоолгохоор авч явжээ. Гэтэл цагдаа нар болоод иргэн Г нар замдаа маргаж "Г" нь амиа алдсан байна. Тэдэнтэй хамт явсан 15 настай хүүхэд цагдаа нар талийгаачийг зодоод байсан, баашилж байна гээд ус цацаад байсан тухай мэдээллээ. Талийгаачийн нас барахынхаа өмнө "ах нь үхлээ шдээ, дотор эвгүйрхээд байна" гэж хэлсээр байтал яасан аргатай юм бэ гээд цагдаа нар талийгаачийн гарыг нь өчөөд, боогоод байсан гэж хэргийн газар дээр хамт байсан гэрч мэдүүлжээ.

Хэргийг Цагдаагийн ерөнхий газар шалгаж байгаа бөгөөд талийгаачийн цогцост шинжилгээ хийж байна. Талийгаачийн ар гэрийнхэн нь цагдаагийн албан хаагчид түүний амь насанд халдлаа гэж мэдэгдэж байгаа юм. Талийгаач нь 60 гаруй насны бөгөөд түүний эд зүйлс нь цагдаагийн албан хаагчдын сууж явсан автомашинаас гарчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зарим нутгаар цас орно 1 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ 16 цагийн өмнө
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна 17 цагийн өмнө
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 17 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна 20 цагийн өмнө
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 21 цагийн өмнө
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ 22 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо Өчигдөр
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын аян - 2026” орон даяар үргэлжилж байна Өчигдөр
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 2026/10/24
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 2026/10/24
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 2026/10/24
Зарим нутгаар цас орно 2026/10/24
Ясны сийрэгжилт хэмээх “Чимээгүй тахал”-аас хүн амаа аврах уу, өөрсдөд нь даатгаад хаях уу 2026/10/23
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 2026/10/23
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 2026/10/23
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 2026/10/23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2026/10/23