О.САНЧИРБАЛ: ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ХҮНИЙГ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ЭСВЭЛ 7-30 ХОНОГ БАРИВЧЛАХ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ БАЙНА


Сүүлийн үед хар тамхи хэрэглэж байгаад баригдсан гэх хэргүүд олноор мэдээлэгдэх боллоо. Хэрэг шалгагдаж эхэлснээр хувь хүний нууц гэх шалтгаанаар мэдээлэлгүй болдог. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын ял шийтгэлийн асуудалд олон нийт төдийлөн ойлголтгүй байдаг. Хар тамхи хэрэглэж байгаад баригдсан этгээдүүд өсвөр насныхан, манай улсад түр хугацаагаар ирсэн гадаад иргэд, олны танил, урлаг соёлын эрхмүүд гэгчлэн хязгаарлалтгүйгээр, тааж таамаглах боломжгүйгээр энэ төрлийн хэрэгт холбогдож байна. Тэгвэл энэ хэрэгт холбогдох нь ямар ял шийтгэл өөртөө авчирч болохыг хуульч О.Санчирбалтай ярилцан хүргэж байна.

Хар тамхи хэрэглэж байгаад баригдсан хүмүүсийг ямар хуулийн ямар зүйл ангиар шалгадаг, хариуцлага хүлээлгэдэг талаар мэдээлэл өгөөч.

Монгол Улс нь Вена хотод 1971 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр батлагдсан "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцийг хүлээн зөвшөөрч, 1999 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр конвенцид нэгдэн орсон байдаг. Энэ цаг үеэс эхлэн манай улс нь олон улсын хэмжээнд хар тамхитай тэмцэх үйлсэд хүлээн зөвшөөрдөж, сэтгэцэд нөлөөлөх бодис буюу хар тамхитай тэмцэх үйл ажиллагаанд идэвхитэй оролцох болсон. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа Монгол улс нь хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хуулийн зохицуулалт Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар хянан шийдвэрлэж байна.

Тодруулбал, хар тамхи хэрэглэж байгаад баригдсан этгээд зөрчлийн хуулиар багахан хэмжээний мөнгөөр торгуулаад өнгөрч байна. Энэ шийтгэл нь тухайн хэрэг олон удаа давтагдах шалтгаан болох уу?

Таны асуултаас мөнгөн торгуулийн асуудал яригдлаа. Хар тамхи хэрэглэсэн гэх этгээд нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан шинж болох хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол мөн дээрх зүйлсийг худалдаалах зорилгоор олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ. Миний хэлсэн шинжүүдэд хэрэглэсэн гэдэг үг байхгүй байгааг анхаараарай.

Харин хэрэглэсэн этгээдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулахаар хуульчилсан байгаа. Энэ нь өнөөдрийн практикт хэрэглэгдэж байна. Нэг жишээ дурьдвал Бат нь хар тамхины төрөл болох өвс хадгалж яваад, Болдтой хамт татсан гэж бодья. Гэтэл дээрх хоёр этгээдэд өөр өөр хуулийн хариуцлага яригдана. Хар тамхи хадгалж явсан Бат нь Эрүүгийн хуульд зааснаар хорих ял авна. Болд нь зүгээр хэрэглэсэн гэдгээрээ зөрчлийн тухай хуулиараа хариуцлага хүлээх нь байна. Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Мансуурсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар заасан байна. Энэ заалтаас юу харагдаж байна вэ гэвэл. Хар тамхи хадгалаагүй, хэрэглэсэн Болдыг хуулиараа торгож болж байна эсхүл баривчлах шийтгэл оногдуулж болох ийм л хуулийн заалт байгаа юм.

Эрүүгийн хуулиар шалгагдахад ялын санкц нь юу байх вэ?

Миний түрүүнд дурьдсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, худалдаалах зорилгоор олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол Эрүүгийн хариуцлага хүлээхээр заасан.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Харин мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн бол 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг байнга тогтортой, зохион байгуулттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жилийн хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

Хар тамхи бол тахал, үхэл гэдэг хэр нь хар тамхи хэрэглэсэн хүнд хүлээлгэх хуулийн хариуцлага нь мөнгөн торгууль байдаг, ийм хөнгөн байгаа нь хар тамхитай тэмцэж, хязгаарлахад дорвитой хувь нэмэр болж чадахгүй байх болов уу гэж бодож байна. Хуульч хүний хувьд таны байр суурь юу вэ?

Миний зүгээс хар тамхитай тэмцэх, түүнийг таслан зогсоох, цаашид гарч болзошгүй аюул, заналхийлэлд хувь хүнийхээ үүднээс санаа зовниж явдаг. Монгол Улс нь хар тамхины хэргийг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг хэмээн авч үздэг боловч энэ төрлийн гэмт хэрэг нь Хүн төрөлхтний аюулгүй байдал цаашлаад Үндэстний эсрэг гэмт хэрэг гэж миний хувьд хардаг. Учир нь Монголчууд гурван сая гаран хүн амтай энэ тахал маань ойрын жилүүдэд хурдацтай тархаж байгаад залуу хүний хувьд ихээр түгшиж байгаа. Хэдийгээр хар тамхийг хуулиар хязгаарлах нь зүй ёсны хэрэг ч олон нийтийг соён гэгээрүүлэх, хар тамхийг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, Монгол Улсын хилээр орж ирж байгаа үйлдлийг таслан зогсооход анхаарах нь зүйтэй. Мөн ял бодлогыг арай өөр түвшинд буюу чангатгах хэрэгтэй. Бас нэг онцлон хэлэх зүйл бол олны танил, залуучуудад үлгэр дууриалал болдог эрхмүүд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаад харамсаж байна.

Мэдээлэл өгсөнд баярлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зарим нутгаар цас орно 1 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ 16 цагийн өмнө
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна 17 цагийн өмнө
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 17 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна 20 цагийн өмнө
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 21 цагийн өмнө
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ 22 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо Өчигдөр
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын аян - 2026” орон даяар үргэлжилж байна Өчигдөр
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 2026/10/24
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 2026/10/24
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 2026/10/24
Зарим нутгаар цас орно 2026/10/24
Ясны сийрэгжилт хэмээх “Чимээгүй тахал”-аас хүн амаа аврах уу, өөрсдөд нь даатгаад хаях уу 2026/10/23
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 2026/10/23
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 2026/10/23
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 2026/10/23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2026/10/23