НМХГ: ШИНЭ УРГАЦЫН ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНД НЯН СУДЛАЛ, ЦАЦРАГИЙН ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА


Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд "Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн" уриан дор зохион байгуулагдаж байгаа "Намрын ногоон өдрүүд-2019" нэгдсэн арга хэмжээ 2019 оны 09 дүгээр сарын 18-наас 09 дүгээр сарын 24-ний хооронд Мишээл Экспо төв дээр зохион байгуулагдаж байна. Арга хэмжээнд 16 аймгийн 30 сумын 250 гаруй ногоочин, 5 төсөл хөтөлбөр, 20 хоршоо бүлгийн иргэдийн тариалсан төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, түүж бэлтгэсэн байгалийн жимсэнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Дүүргүүд дэх МХХ-ийн улсын /ахлах/ байцаагчид хяналт тавьж, Нэгдсэн төв лабораторийн явуулын лаборатори түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй хийж ажиллаж байна.

МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 25 гаруй нэр төрлийн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээс 95 дээж авч пестицидийн үлдэгдэл тодорхойлох, ургамал хорио цээр, нян судлал, шинжилгээнд өгсөн.

Мөн"Скай", "Мишээл" худалдааны төвийн гаднах талбайн үзэсгэлэн худалдаанд оролцож буй 19 иргэн, аж ахуйн нэгжээс 33 нэр төрлийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний дээжийг авч, цацрагийн хяналтын шинжилгээнд хамрууллаа.Лабораторийн шинжилгээний дүн гараагүй, тандалт судалгаа үргэлжилж байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зарим нутгаар цас орно 1 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ 16 цагийн өмнө
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна 17 цагийн өмнө
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 17 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна 20 цагийн өмнө
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 21 цагийн өмнө
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ 22 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо Өчигдөр
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын аян - 2026” орон даяар үргэлжилж байна Өчигдөр
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 2026/10/24
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 2026/10/24
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 2026/10/24
Зарим нутгаар цас орно 2026/10/24
Ясны сийрэгжилт хэмээх “Чимээгүй тахал”-аас хүн амаа аврах уу, өөрсдөд нь даатгаад хаях уу 2026/10/23
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 2026/10/23
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 2026/10/23
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 2026/10/23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2026/10/23