ЭХЭМҮТ-ИЙН ДАРГА Ш.ЭНХТӨР: МАНАЙД ЗОНХИЛОН ТОХИОЛДДОГ ГУРВАН ҮҮСГЭГЧИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ДЭМБ-ИУДАД ЗАХИАЛЖ БАЙНА


"Томуугийн эсрэг хамтдаа олон улсын зөвлөгөөн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой, ач холбогдолтой болж байгааг хэлэхэд таатай байна. Жилд томуугийн улирал эхлэнгүүт тухайн жил баримтлах бодлогыг тодорхойлдог. Энэ удаагийн хурлаар 2019-2020 оны томуугийн улиралд баримтлах зарчим, ялангуяа эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангахад чиглэж, томуугийн улиралд хэрхэн сэргийлэх үү, өвөрмөц дархлаажуулалт буюу тухайн халдвар үүсгэгчийн эсрэг ямар вакциныг хэрэглэвэл үр дүнтэй байх вэ гэдгийг нотолгоонд суурилсан анагаах ухааны баримт судлагаан дээр үндэслэж хэлэлцэж шийдвэрлэдгээрээ ихээхэн онцлогтой боллоо. Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад 3-4 үүсгэгчтэй томуугийн вакциныг үйлдвэрлэхийг үйлдвэрлэгч улс орнуудад ДЭМБ-аас зөвлөж байгаа юм байна. Дөрвөн үүсгэгчийн хоёр нь өмнөх жилүүдэд манай улсад гарч томуугийн гол үүсгэгч болж байсныг та бүхэн сайн мэдэх байх.

Тодруулбал, томуугийн А хүрээний H1N1 вирус болон H3N2 вирус хэвээрээ хадгалагдаж байна. Нөгөө талаар В хүрээний вирусийн хувьд дэд бүтэц нь бага зэрэг өөрчлөгдөх шинжтэй байгаа юм. Дэлхий даяар тархсан томуугийн тандалтын төвүүдийн дээж сорьцон дээр үндэслэж чиг хандлагыг нь тогтоодог. Үүний дагуу Монгол Улсад зонхилон тохиолддог гурван үүсгэгчийн эсрэг вакциныг ДЭМБ-иудад захиалж байна. Дээрх зөвлөгөөнд оролцож байгаа 28 орон бүс нутгийн хувьд янз бүрийн улс. Эдийн засаг, улс төр, нийгмийн нөхцөл байдал нь ч янз бүр. Тийм учраас томуугийн дэгдэлтийн үеэр тухайн улс орондоо авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон туршлагаа солилцож байна. Бид нар ч гэсэн өөрийнхөө улс оронд явуулсан бодлогынхоо талаар ярьж, бусдаас суралцаж, арга барил туршлага хуваалцаж судална гэдэг асар том боломж гэж харлаа. Анх удаа өөрийнхөө нутагт зохион байгуулж байгаа учраас манай улс оролцооны хувьд салбар яам болон эрүүл мэндийн байгууллагаа сайн оролцож байна" гэв.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 1 цагийн өмнө
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна 2 цагийн өмнө
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй 3 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой 3 цагийн өмнө
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна 5 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна 6 цагийн өмнө
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн 6 цагийн өмнө
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна 7 цагийн өмнө
19 иргэний амь насыг авран хамгаалжээ 7 цагийн өмнө
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ 8 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 10 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ Өчигдөр
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна Өчигдөр
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө Өчигдөр
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна Өчигдөр
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо Өчигдөр
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын аян - 2026” орон даяар үргэлжилж байна 2026/10/24