УТААГҮЙ ШИЙДЭЛ-ЗӨВ ГЭР ТӨСӨЛ СХД-Т ХЭРЭГЖИЖ БАЙНА


Сонгинохайрхан дүүрэгт агаарын бохирдлыг бууруулах зорилго бүхий "ЗӨВ ГЭР" нийгмийн хариуцлагын төсөл 2018 оноос хэрэгжиж байна. УИХ-ын гишүүн Н.Учрал, АНУ-ын Бригим Янгийн их сургууль, Дэзэрэт ОУ-ын байгууллагын хамтарсан "Зөв гэр" нийгмийн хариуцлагын төсөл СХД-ийн 23 дугаар хороонд хэрэгжиж байгаа юм.

Төслийн эхний шат буюу энэ оны 3-р сард 1 айлд шинэ загварын гэр сууц барьж, 3 айлд гэрийн дулаалга хийж хүлээлгэн өгсөн билээ. Харин төслийн хоёрдугаар шатанд СХД-ийн 23-р хороонд 10 гэр сууц барих, 150 гэр дулаалах ажил гүйцэтгэж байна. Өнөөдөр гэр дулаалгын технологийг олон нийтэд нээлттэй танилцуулахаас гадна төсөлд хамрагдаж гэр сууцтай болсон эхний ээлжийн айлууд түлхүүрээ гардан авлаа.

Гэр дулаалгын технологийн хувьд гэрийн дээвэр болон хананд агаарын орон зай бүхий дулаан тусгаарлагч байрлуулан; гэрийн шалыг дулаан тусгаарлагч болон уур тусгаарлагч материалууд ашиглан агаарын орон зай үүсгэн дулаалахаас гадна нүүрс шатаадаг зуухны оронд маш бага цахилгаан зарцуулах керамик халаагуурыг төсөлд хамрагдсан айл өрх бүрт бэлэглэж байгаа юм. Монгол гэрийг ийнхүү дулаалснаар тухайн гэрийг дулаан байлгахад шаардагдах эрчим хүчний зарцуулалт нь 7 квт-аас 1.3 квт болж буурах юм.

Төслийн 3 дахь шат буюу 2020 онд 10,000 хүртэлх айл өрхийн гэрийн дулаалга хийхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 2 цагийн өмнө
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна 3 цагийн өмнө
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй 5 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой 5 цагийн өмнө
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна 7 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна 8 цагийн өмнө
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн 8 цагийн өмнө
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна 8 цагийн өмнө
19 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цагийн өмнө
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ 10 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 11 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ Өчигдөр
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна Өчигдөр
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө Өчигдөр
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна Өчигдөр
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо Өчигдөр
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын аян - 2026” орон даяар үргэлжилж байна 2026/10/24