УНААЧАА ЗОДСОН УЯАЧ М-ЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЖЭЭ


Энэ сарын 8-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд болсон овооны наадамд "морийг нь түрүүлгээгүй" хэмээн 10 настай унаач хүү М-ыг зодсон уяач М-ын талаар бид наймдугаар сарын 9-нд мэдээлсэн.

Манай сайтад мэдээлэл нийтлэгдсэний дараа Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хуулийн хэлтсийн дарга А.Энхбаатар "Бусдад зодуулсан тийм унаач хүү олдохгүй байна. ГССҮТ-өөс ч мэдээллийг шалгасан" гэсэн. Харин тэр өдрийн 14.00 цагаас цагдаагийн байгууллага хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн газрын хоёр ажилтан хэргийг шалгаж, гэрчүүдээс мэдээлэл цуглуулж, 10-ны өдөр уяач М-ыг өөр нэгэн наадамд очсон байхад нь баривчилжээ. Түүний хэргийг Төв аймгаас Улаанбаатар хот руу шилжүүлэн шалгаж эхэлсэн байна. М-ыг одоогоор батлан даалтад гаргаад байгаа аж.

Харин 10 настай унаач хүүг Хүүхдийн тусламжийн 108 төвийн Түр хамгаалах байранд байршуулан эмнэлгийн болон хуулийн тусламж үзүүлж байна. Хүүгийн нэр гарыг гипсдсэн, нуруу, гуянд ил харагдах шарх, хөхөрсөн сорви ихтэй байгаа аж. Хүүд шүүх эмнэлгээс үзлэг шинжилгээ хийсэн байна.

Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, хөдөлмөрийн мөлжлөгт автуулсан байж болох энэ хэргийн талаар бид үргэлжлүүлэн мэдээлсээр байр болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 3 цагийн өмнө
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна 4 цагийн өмнө
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй 6 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой 6 цагийн өмнө
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна 8 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна 8 цагийн өмнө
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн 8 цагийн өмнө
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна 9 цагийн өмнө
19 иргэний амь насыг авран хамгаалжээ 9 цагийн өмнө
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ 11 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 12 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ Өчигдөр
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна Өчигдөр
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө Өчигдөр
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна Өчигдөр
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо Өчигдөр
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын аян - 2026” орон даяар үргэлжилж байна 2026/10/24