УНААЧ ХҮҮ ХОХИРСОН ХЭРГИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ


Өчигдөр болсон Төв аймгийн Баянчандмань сум дахь овооны наадмын дараа уяачдаа зодуулсан хүүгийн талаар бид мэдээлсэн. Хүүгийн гар хугацрсан бөгөөд толгой, нураандаа гэмтэл авсан байж болзошгүй тул нарийн шинжилгээ хийлгэхийг эмч зөвлөсөн боловч мөнгөгүй учир уг шинжилгээг хийлгэж чадахгүй байгааг ч мөн мэдээлсэн.

Тэгвэл хүү өнөөдөр ээжтэйгээ ГССҮТ-д дахин ирж үзүүлсэн бөгөөд албан ёсоор цагдаагийн байгууллагад одоог хүртэл өргөдөл гомдлоо өгч чадаагүй яваа юм байна. Хүүгийн ээж группт байдаг, бичиг үсэг мэддэггүй байна.

Харин манай сайтад хүүхэд хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл гарсны дагуу ГБХЗХГ хүүг хайсан боловч олоогүй байгаа аж.

Харин Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн хоёр алба хаагч энэ асуудлаар хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд ГССҮТ-д хүүд үзлэг хийсэн эмчээс болон өчигдөр хүүг гэртээ хонуулсан айлаас мэдүүлэг авч, хэргийг шалгаж эхэлжээ. Мөн хүүгээр морио унуулсан, зодсон гэх М гэгчийг хайж байгаа юм байна.

Насанд хүрээгүй хүүхдийн биед халдсан, хүчирхийлсэн, хөдөлмөрийн мөлжлөгийн гэмт хэрэгч байж болох энэ асуудлын талаарх мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 5 цагийн өмнө
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна 6 цагийн өмнө
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй 8 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой 8 цагийн өмнө
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна 10 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна 10 цагийн өмнө
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн 10 цагийн өмнө
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна 11 цагийн өмнө
19 иргэний амь насыг авран хамгаалжээ 11 цагийн өмнө
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ 13 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 14 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ Өчигдөр
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна Өчигдөр
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө Өчигдөр
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна Өчигдөр
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо Өчигдөр
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын аян - 2026” орон даяар үргэлжилж байна 2026/10/24