ЭМГЭНЭЛ: ТҮҮНИЙ ШАГНАЛУУДААС ХАМГИЙН ҮНЭТЭЙ НЬ АРД ТҮМЭН АМИЙГ НЬ АВРАХЫН ТУЛД НЭГДСЭН ЯВДАЛ БАЙЛАА


Очбадрахын Дөлгөөн

(1996-2019)

МУ-ын сагсан бөмбөгийн спортын мастер Очбадрахын Дөлгөөн 2019 оны 7-р сарын 28-нд АНУ-ын Сан Франциско хотод хүнд өвчний улмаас таалал төгслөө.

О.Дөлгөөн нь Улаанбаатар хотын II төрөхөд 1996 оны 11 сарын 18-нд Очбадрах, Нямсүрэн нарын отгон хүүхэд болж мэндэлжээ.

Тэрээр бага наснаасаа эхлэн спортод дурлаж, улмаар 2008 онд Спортын Төв Ордны дэргэдэх Спортын дунд сургуулийн сагсан бөмбөгийн ангид 7-р ангиасаа элсэн орж, Монгол улсын спортын гавъяат дасгалжуулагч Дамба багшийн удирдлага дор шаргуу хичээллэн 2013 онд төгссөн.

Жилээс жилд авъяас чадвар нь ялгаран, өөрийн насны ангилалд жил бүр дүүрэг, хот, улсын чанартай сурагчдын болоод өсвөрийн насны уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, шагналт тэргүүн байрыг эзэлж байлаа.

Улмаар амжилтаа бататган, олон улсын тэмцээнд Монгол улсын нэрийн өмнөөс оролцох болж шинэ залуу үеийн хамгийн ирээдүйтэй авъяаслаг тамирчнаар нэрлэгдэж байсан нь саяхан.

Түүний амжилтаас дурдвал:

2012 онд Улаанбаатар хотод "U18 насны Азийн АШТ"

2013 онд ОХУ-д зохион байгуулагдсан Бүх Оросын нэрэмжит "КЭС БАСКЕТ"

2015 онд Бээжин хотод зохион байгуулагдсан Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах 3*3 тэмцээнд шагналт V байр

2015 онд Монгол улсын мэргэжлийн сагсан бөмбөгийн дээд лигийн аваргын алтан цом

2016 онд АНУ-ын Кливленд хотод зохион байгуулагдсан "Continental Cup"

2017 онд "Nissan Дээд Лиг"-ийн дэд байр

2018 онд Индонезийн Жакарта хотод зохион байгуулагдсан "Азийн их наадам"-д Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж амжилттай оролцсон.

2018-2019 оны Монгол улсын Оюутны аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан цом, 2019 оны хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан гээд бахдам амжилтуудыг ар араасаа гаргасаар ирсэн билээ.

О.Дөлгөөний амжилтыг төр засгаас үнэлж 2016 онд "Спортын мастер" цолоор шагнасан.

"Спортын бахархам амжилтаараа олон сайхан урмын үг, сайшаалын бичиг, дурсгалын зүйлээр шагнуулж байснаас хамгийн үнэтэй нь Монголын сайхан сэтгэлт ард түмэн хүүг минь харийн нутагт хүндээр өвдснийг дуулаад сэтгэл зүрхээрээ нэгдэн хүүгийн минь төлөө чин сэтгэлээсээ залбирч байсан явдал юм шүү.
Энэ талархлыг эмгэнэлд албан ёсоор багтааж өгөөрэй" хэмээн гэр бүлээс нь хүссэнийг энд хамтатгая.

Очбадрахын Дөлгөөний спортын бахархам амжилт, гал гаргасан эрч хүчтэй тоглолтууд, хөдөлмөр, хичээл зүтгэл, хамт олныхоо дунд нэр хүндтэй тусч өгөөмөр сэтгэл, хөөрхөн аашийг үүрд мөнх санан дурсана.
Монгол түмний хайр хүндэтгэлийн эзэн, эвлэн нэгдэхийн илэрхийлэл, МУ-ын сагсан бөмбөгийн спортын авьяаслаг тамирчин, сагсан бөмбөгийн спортын мастер Очбадрахын Дөлгөөн цэл залуу насандаа хүнд өвчний улмаас таалал төгссөнд түүний аав, ээж, эмээ өвөө, эгч нар, хамаатан садан, анд найз нар, баг хамт олон, хөгжөөн дэмжигчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо
(АНУ-ын Сан Франциско хот орчмын монголчуудын олон нийтийн байгууллага)

Тамирчин О.Дөлгөөнийг эцсийн замд үдэх ёслол 2019 оны
8-р сарын 5 -ны өглөө 7 цагт АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотын "San Francisco Columbarium & Funeral Home" сүмд болно.

Салах ёслолд оролцохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй.

Хаяг: 1 Loraine court San Francisco, CA 94118

Будаалга 10 цагаас "Great Mongolia" restaurant in San Francisco


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 6 цагийн өмнө
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна 7 цагийн өмнө
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй 8 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой 8 цагийн өмнө
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна 10 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна 11 цагийн өмнө
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн 11 цагийн өмнө
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна 12 цагийн өмнө
19 иргэний амь насыг авран хамгаалжээ 12 цагийн өмнө
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ 13 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 15 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ Өчигдөр
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна Өчигдөр
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө Өчигдөр
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна Өчигдөр
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо Өчигдөр
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын аян - 2026” орон даяар үргэлжилж байна 2026/10/24