ОЙМСОНДОО АВЛИГАА НУУСАН Н.БАЯРСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ


Тэрбум гаруй төгрөгийн авлига авсан нь шүүхээр тогтоогдсон МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан гэгчийн албан өрөөнд АТГ-ын мөрдөгчид нэгжлэг хийж буй бичлэг цацагдаж, олны анхаарлыг татаж байна. Тэрбээр Газрын дарга Э.Аззаяагийн хамт тэрбум гаруй төгрөгийн авлига авсан бөгөөд үүнийх нь шийтгэл болгож шүүх 40 сая төгрөгөөр торгосон юм. Энэ шийтгэл олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байна.

Н.Баярсайхан гэгч нь 2014 онд Мэргэжлийн хяналтын байгууллагад ажилд орсон бөгөөд өмнө нь HiFi Records дэлгүүрийн эзэн байжээ. Мөн түүнийг ажиллаж байх үед МХЕГ-ын даргаар Ш.Раднаасэд ажиллаж байсан ба тэд нэг төгсөлтийнхөн юм.

Н.Баярсайхан нь мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хяналт тавих ажлыг хариуцдаг хэлтсийн дарга байсан бөгөөд өндөг, мах зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүйн тулд иргэд, ААН-үүд авлига өгч, богино хугацаанд хил нэвтрэх бичиг авдаг байжээ. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ хүнд суртал гаргаж, хясан боогдуулах замаар авлига авч байсан нь шүүхээр тогтоогдсон байдаг.

Түүний авлигын хэмжээ нэг байгууллагаас хамгийн багадаа гурван сая төгрөг авдаг байсан ба авлигын мөнгийг доллар эсвэл юань байхыг шаардаж, төгрөг байгаа тохиолдолд буцаадаг байсныг мөрдөн байцаалтын явцад гэрчүүд мэдүүлсэн байна.

Тэрбээр тэрбум гаруй төгрөгийн авлига авсныхаа төлөө төрийн албанд ажиллах эрхээ таван жилээр хасуулж, 40 сая төгрөгийн торгууль төлсөн. Өөрөөр хэлбэл, авилгын мөнгийг нь нэгжлэгээр илрүүлж буй бичлэг олон нийтэд цацагдаж байгаа энэ үед тэрбээр сул чөлөөтэйбайгаа гэсэн үг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН 17 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа 18 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна 19 цагийн өмнө
СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ 21 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 23 цагийн өмнө
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын ДЦС анхны галаа асаав Өчигдөр
Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна Өчигдөр
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун, төвийн ихэнх нутаг болон говийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно 2026/08/08
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа 2026/08/08
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 2026/08/08
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 2026/08/07
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 2026/08/07
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 2026/08/07
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/07
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 2026/08/07
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 2026/08/07